Рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Харанга" хамтлагийн гишүүдэд өнөөдөр Алдрын од гардууллаа. Түүнчлэн Соёлын төв өргөөний гадна тус хамтлагт зориулан хүндэтгэлийн индэр босгожээ. АНУ-д Холливүүдийн оддод зориулсан Алдрын гудамж байдаг бол Улаанбаатар хотын төвд ч мөн ийнхүү рок поп хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан уран бүтээлчдэд зориулсан Алдрын индэр байгуулсан билээ. Мөн "Харанга" хамтлагт "Хонхны дуу" клубээс 100 сая төгрөг бэлэглэх юм байна. Өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр уран бүтээлчдэд "Алдрын од" гардуулж байхаар болсон бөгөөд анхны одонг "Соёл -Эрдэнэ" хамтлагийн гишүүдэд гардуулсан билээ. Өнөөдөр орой 21 цагт Чингисийн талбайд "Харанга" хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.