Тэртээ 1977 онд дөнгөж 18 хүрсэн залуус Ардын Армид татагдан танилцаж, Соёмбо хамтлагт тоглох болсон нь өнөөдрийн Харанга хамтлаг байгуулагдах шалтгаан болжээ. Тэр цагаас арав гаруй жил хамтдаа тоглож байгаа цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагаа байгуулсан гэдэг.
Өнөөдрөөс 27 жилийн өмнө 1989 оны аравдугаар сарын 26-ны өдөр хамтлагийн анхны тоглолт болж, ахлагч Ц.Энхманлайгийн зохиосон Амьдрал дуугаар нэрлэсэн аж. Харин тэр цагаас 27 жилийн дараа Харанга хамтлаг өнөөдөр "Алдрын од" одонгоор шагнуулав.
Тоглолтод Соёл Эрдэнэ хамтлаг, Никитон хамтлагийн дуучин, МУГЖ Ц.Батчулуун, дуучин МУГЖ Б.Дашдондог, дуучин С.Наран, дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Н.Наранбаатар, дуучин Б.Баярцэцэг, дуучин А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид болон Армийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон, Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн хүү Э.Оргилийн Оргил хамтлаг, REC On хамтлагууд ая дуугаа өргөлөө.
Хүндэтгэлийн тоглолтыг дуучин Б.Маралжингоо "Үгүйлэн санана" дуугаар эхлүүлж, Харанга хамтлаг болон тоглолтод оролцсон уран бүтээлчид хамтран "Амьдрал" дуугаар:
"Ай даа, хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтмааргүй
Их хүслийн далай юм даа" хэмээн хагас жарнаар аялуулж, он цагийг эргүүлэн авч ирсэн хүндэтгэлийн тоглолтоо жаргаалаа. Та бүхэнд тоглолтын гэрэл зургуудыг хүргэж байна.