Миний өмнөх захидлууд дунд яг ийм гарчигтай нэг захиа байна. Тэр захианы
хэсгийг бүрэн эхээр нь сийрүүлье.
“Орост зорчих визний асуудал олон жил яригдаж, одоо шийдэх тун ойртож байх шиг
байна. Би бол энэ визний асуудалд тун болгоомжтой хандаасай гэж боддог хүн.
Харилцан визгүй зорчдог болох юм бол Орос л хожно. Яагаад гэвэл Монголоос арван
хүн Орост зорчлоо гэхэд, Оросоос зуун хүн орж ирэх жишээтэй эрс тэнцвэргүй
харьцаа бий болно.
Жирийн иргэд, бизнесмен гэхээсээ алс дорнодод үүрлэж байгаа Оросын мафийн сүлжээнийхэн,
эзэнгүй шахам Монгол Улсад таатай орогнох нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр урд хил
нээлттэй, хятадууд монголчуудын тал хувийг эзлэх дөхөж байхад хойноос оросууд
чөлөөтэй орж ирэн суурьшиж нөлөөгөө улам тэлэх юм бол Монгол Улс гэж үлдэхгүй л
болох байх шүү. Миний бодлоор бол хүн ам цөөнтэй Монголын талаас бол визгүй
зорчиход болох л юм.
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн ахмад багш Ю.Цэнд ”Ийм утга
санаатай хэд хэдэн захидал иржээ. Тэгээд бодлоо. Орос гэдэг чинь юусан билээ?!
Хувь ерөөлөөр үүрд зэрэгцэн оршсон хөршийн маань нэг. Мянга мянган жил нутаг
залгаа, жаргал зовлонгоо хувааж явсан эцэг дээдсийнхээ түүхийг сөхвөл их
сонин дурсамжууд байдаг.
Би бол Оросыг бурханчлан шүтэж байх үеийн хүн. Намайг сургуульд ороход л
Нинель Дмитриевна Меркулова гээд эмэгтэй орос багш байлаа. Хүүхдүүд биднийг яг
л эгч шиг минь, ээж шиг минь хайраладаг хүн байсан. Биднээс салдаггүй, хамт бөмбөг
өшиглөж хүртэл явдаг сан. Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж биднийг найм есдүгээр
ангид байхад зуны амралтаар геологи хайгуулын ажилд туслалцуулахаар аваад явдаг,
намар хувцас хоолны маань мөнгийг хангалттай өгдөг, сайхан сэтгэлтэй хэдэн орос
ах нар байж билээ. Ингээд яриад байвал, өнөө Жамъян юу болоод Оросыг гэнэт
магтчихав гэнэ дээ, та нар.
Бас эргэцүүлж бодож байна аа. Гуч дөчөөд оны үед оросууд, жижигхэн Монголоо
арай л дэндүүлсэн шүү. Москвагаас удирдаад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн дөрөвний
нэг, лам нарын гуравны хоёрыг хядуулчихсан. Биеэ даасан нэг улс гүрний нам төрийн
удирдлагууд, цэргийн жанжин, овоо л эрдэм номтой бүхнийг нь нутагтаа аваачаад
Оросын хуулиар цаазалчих нь гэж байх уу даа. Оросууд дэндүү хүний мөсгүй
загнасан. Тэртээ сүүлд хүртэл Эрхүүгийн ойролцоо хэдэн дүнзэн байшин байдаг
байж. Дээхнэ үед бол хэдэн давхар төмөр тортой, дөрвөн өнцөгт нь харуулын
байртай байсан гэдэг. Тэр дүнзэн байшингуудын дотор нэлдээ монгол төвд,
кириллээр бичсэн, сийлсэн бичигтэй. “Үхсэн ч үнэн ялна”, “Ээждээ очиж чадахгүй
байх, эргэж төрнө”, “Оросуудын гарт үхлээ” гэхчилэн дан монгол хүний бичиг
байжээ. Тэр байшингуудын сахиул нэг өвгөн “Энд монголчуудыг авчирч хорьдог
байсан юм. Олон хүн энд нас барсан. Олонхийг нь Москвад аваачсан” гэж ярьдаг
байсан гэсэн. Оросууд ингэж нэг зольгүй загнасан.
Хуучин тогтолцооны үед оросууд Монголыг бараг л эзлээд авчихсан байсан даа.
Хааяагүй орос тосгон, хаалттай зон, буу барьсан цэрэг. Газрын баялгийг маань ч
хамчихсан. Жил болгон тоологдсон малын гуравны нэг нь хөлөөрөө хойшоо гарч байсан.
Үүнийг хэлэх эрх монголчуудад байгаагүй. “Сэхээтний төөрөгдөл”-ийнхөн, хоосон
вагон хойноос “Өөх тос, өөх тос” гэж ирээд, буцахдаа “цадлаа, ханалаа” гэж
буцдаг гэж шүүмжлээд, зохиолч С.Сандагдорж “Тууврын хоньд” зохиолдоо тууврын
мал Оросын хил дээр очоод буцаж зугтаагаад байгааг бичсэнээр буруутгагдан,
арга хэмжээ авахуулаад л өнгөрч байсан. Ардчилсан хувьсгал Монголд ялснаар,
оросууд манайхыг орхисон. Бид Оросын хэдэн тосгонтой үйлдсэн боловч Монголын
газар нутаг тэр аяараа шарх сорвитой үлдсэн. Уулын модыг нэлд нь хяргаж зам
гаргаад оройд нь локатор зоосон ул мөр энд тэндгүй бий. Ашигт малтмалын олон
орд газар хар нүх болоод хоцорсон. Оросуудын нэг нарийн арга бий. Хилийн зурвасыг
шинэчилж тодруулах бүрдээ аль нэг ашигтай газруудыг маань бага сагаар
оруулсаар байгаад Давст нуур гэхчилэн олон газрыг Оросын эзэмшилд оруулчихсан.
Асгатын мөнгөний ордыг арай авчихаж чадаагүй, хилээрээ орж гардаг зам гаргачихсан
байгаа.
Ингээд бодохоор орос нөхөд маань бас л цаанаа дотуур тамиртай хүмүүс юм. Зах
зээлийн нийгэмд орсон өнөө үед оросуудын маань зан бүр хувирсан гэх. Алс
дорнодын гэх хэдэн том мафийн сүлжээ Монголыг оролцуулаад хянаж байдаг гэсэн
яриа ч бий. Өнөөх “Ах дүү”-гийн барилдлага ч бүр алдагдсан. Юм л бол хориг,
тулган шаардалт, хариу тус сонсогдох болсон. Саяхан Монголд шатахуун түгээгүүрийн
100 станцаа байрлуулахгүй бол түлш шатахуун нийлүүлэхгүй, хориг арга хэмжээ
авна гэж сүрдүүлэг хүртэл хийлээ. Ер нь л нэг зан нь хувирч. Мэдээж оросууд бүхэн
тиймгүй л дээ.
Хойд хил чөлөөтэй нээгдэж, хоёр талаасаа визгүй зорчих болсон тохиолдолд
Оросын энэ түрэмгий бодлого яах бол гэсэн эмзэглэл олон хүний толгойд явах шиг
байна.
Би Гадаад хэргийн яамны хөрш орнуудын асуудал хариусан албанаас визний асуудлыг
тодрууллаа. Албаны нь даргын яриагаар бол Орост визгүй зорчих асуудал үндсэндээ
шийдвэрлэгдэх тун дөхчихөөд байгаа юм байна. Нэгэнт визгүй зорчих шийдвэр
гарвал хоёр тал адилхан эрх эдэлнэ. Харилцан визгүй зорчино гэсэн үг. Харин
орж гарах хугацааны талаар жич тохиролцдог юм байна. Сүүлийн жилүүдэд Эрхүү,
Эрээн хотуудад консулаар сууж байсан ахмад дипломатч Ч.Даваадашид хандлаа.
Тэрээр “Харилцан визгүй зорчъё л доо. Юунаас нь төвөгшөөгөөд байгаа юм. Оросууд
ирээд Монголыг эзэлж аваад, нэг муж улсаа болгодог ч юмуу, колончлол тогтооно
гэж санахын хэрэггүй. Оросууд Монголын айл болгонд орж суугаад, шар толгойтой
хүүхэд цувуулаад байвал тийм хугацаа бишгүй өнгөрсөн. Монгол эхнэртэй орос гэж
бараг байдаггүй юм. Тоолбол хуруу дарам цөөхөн бий. Эдийн засгийн ашиг сонирхол
аль ч улсад бий. Төр засгийн хэмжээнд анхааралтай хандвал, визний асуудал нэг
их нөлөөлөөд байх юм байхгүй болов уу. Харилцан визгүй зорчих, ирж очих явдлыг
би хувьдаа дэмжиж байна” гэсэн юм.
Ийнхүү монголчуудын нэг хэсэг нь баярлаж, нэг хэсэг нь сэтгэл эмзэглэн сууна.
Галсангийн Жамьян
(МУСГЗ)