Азийн Хөл бөмбөгийн Холбооны “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх” хөтөлбөрийн уулзалт Монголын хөл бөмбөгийн холбооны байранд болж байна.
Өнөөдөр тус холбооны “Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэх төсөл”-ийн техникийн хэлтсийн дарга хатагтай Бай Лилиг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар АХБХ-ноос Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн нөхцөл байдлыг сонирхож, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Хатагтай Бай Лили “Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн хөгжлийг хол байна гэж бодохгүй байна. Монгол охидын биеийн хөгжил сайн. Мөн өөрийн улсдаа Япон дасгалжуулагч ажиллуулж байгаа нь сайшаалтай”-г дурьдав.
Азийн ХБХ-ны төлөөлөгчид ирэх баасан гаригт өндөрлөх эмэгтэйчүүдийн лигийн хаалтын ажиллагаанд оролцох юм.