Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл амаргүй байгааг УИХ-ын танхимд зарлав. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Улам дордох шинж тэмдэг ч илэрч эхэллээ. Тэрбээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Мэдээж эдийн засгаа аврах ажиллагаа явуулах нь тодорхой. Түүний энэ баримт бичиг нь 2012 оноос хойш боловсруулаад буй эдийн засгийг аврах гурав дахь хөтөлбөр болох юм.
Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100”, Ч.Сайханбилэгийнх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр” хэрэгжүүлж байв. Гэсэн ч эдийн засгаа хүндрэлээс гаргаж чадаагүй. Ж.Эрдэнэбатын тусгай хөтөлбөрт юу багтаж, бодлогын ямар сонголт хийх бол. Түүний гарт ямар хөзөр байгаа нь одоохондоо нууц байна. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр шиг хоосон хэлбэрдээд өнгөрөхгүй гэж найдъя.
Хөтөлбөрийн агуулгыг хамгийн гол сорилт руугаа чиглүүлэх нь дамжиггүй. Засгийн газрын тэргүүн, Монголбанкны шинэ ерөнхийлөгчид тулгарч буй хамгийн том сорилт бол төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн уналт болгохгүй байх явдал. Төлбөрийн тэнцлийн дарамт нь шинэ сорилт биш.
Хуучин засгийн үед ч том сорилт байсан. 2012 онд дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 70-хан сая “ногоон” болж буурсан нь, экспортын нүүрсний үнэ гурав дахин хямдарсан нь валютын орох урсгалыг сааруулсан. Гэтэл манай улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байв. Тухайлбал, 2013 онд төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум “ногоон”-ы алдагдалтай гарах жишээтэй.
Төлбөрийн тэнцэл гэж манай улсын гадаадаас авсан бараа, үйлчилгээний төлбөр, гадаадад гаргасан бараа, үйлчилгээний төлбөрийн харьцааг хэлж буй юм. Энэ үзүүлэлт алдагдалтай байна гэдэг нь манай улс гадаадад гаргадгаасаа илүү төлбөртэй бараа, үйлчилгээг тэднээс худалдаж аваад байна гэсэн үг. Бараа, үйлчилгээ зараад олсон доллароороо гадаадаас худалдаж авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх ёстой.
2013 оны жишээгээр авч үзэхэд, манайх нэмж 1.3 тэрбум ам.доллар олж байж гадаадаас авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг хийх учиртай. 2012 оноос өмнө “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөж, түүгээрээ алдагдлаа нөхөж байсан юм.
Харин үүнээс хойш төлбөрийн тэнцлийн алдагдлаа Засгийн газар болон арилжааны банкуудын олон улсын зах зээлд гаргасан бонд, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн юаниар нөхсөн. Өөрөөр хэлбэл, зээлсэн мөнгөөрөө гадаад төлбөрийн дарамтаа бууруулах, эдийн засгийн өсөлтөө хангах бодлого баримталж ирсэн хэрэг.
...Ханшийг эдийн засгийн толь гэдэг. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2012 онд 1300 байсан. Тэгвэл одоо 2000 төгрөг даваад байна. Энэ бол эдийн засаг сүүлийн дөрвөн жилд амаргүй байсны илэрхийлэл...
Засгийн газрын гадаадаас зээлсэн хөрөнгөнд дүйцүүлэн Монголбанк мөнгөний уламжлалт бус бодлого баримталж, орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулж, агшихаас сэргийлж байлаа. Үүнийгээ Төвбанкныхан “зөөлөн газардуулах бодлого” гэж нэрлэдэг. Хэрэв ийм арга хэмжээ аваагүй бол гадаадын хөрөнгө оруулалтгүй, түүхий эд нь үнэгүйдсэн эдийн засаг 17 хувиар агших байсан гэж тэд тооцдог юм.
Ханшийг эдийн засгийн толь гэдэг. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2012 онд 1300 байсан. Тэгвэл одоо 2000 төгрөг даваад байна. Энэ бол эдийн засаг сүүлийн дөрвөн жилд амаргүй байсны илэрхийлэл. Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авч, өнгөрсөн зургадугаар сард дотоодын зах зээлээс 400 сая ам.доллар ОХУ руу шилжүүллээ.
Ингэснээр багахан ашигтай байсан төлбөрийн тэнцэл алдагдалтай гарав. Дахиад дарамт үүслээ. Долларын хомсдол нүүрлэж, ханш нь хоёр сар гаруйн хугацаанд 100 төгрөгөөр буюу зургаан хувиар чангараад байна. Яаралтай арга хэмжээ авахгүй, ханшийн өсөлтийг энэ хэвээр нь удаан үргэлжлүүлбэл эдийн засгийн хямралд хүргэх нь.
Ханшийн өсөлт инфляц үүсгэдэг. Аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулдаг. Алдагдал хүлээсэн компани ажилчдаа цомхотгоно. Ханш өссөөр байвал Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний нийлүүлэлт бууруулахаас өөр аргагүй. Мөнгөний нийлүүлэлт буурвал эдийн засгийн идэвх аяндаа суларна. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өсөлт бодит эдийн засгаа боомилно.
Ханшийн дарамтыг бууруулж, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд ам.долларын орох урсгалыг сайжруулах учиртай. Гадаадын хөрөнгө оруулалт үерийн ус шиг гэнэт цутгачихгүй, экспортын түүхий эдийн үнэ огцом өсөх боломжгүй. Тиймээс өнөөдрийн нөхцөлд эдийн засгаа эмчлэхийн тулд зээл авахаас өөр гарц алга. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх нь гэсэн яриа гарч эхэллээ.
Манайхан жил гаруйн өмнө “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр Олон улсын валютын сангийнхантай хэлэлцээрийн ширээний ард сууж байсан удаатай. Гэсэн ч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзсан. Шалтгаан нь Олон улсын валютын сангийнхны зөвлөгөө Монголын эдийн засгийн хөрсөнд буудаггүй гэсэн байр сууринаас үүдэлтэй юм. Тухайн үед тус сангаас гурав орчим хувийн хүүтэй, тэрбум орчим ам.доллар зээлэхээр яригдаж байв.
Манай улс 2009 оны эдийн засгийн хямралын үед “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, Олон улсын валютын сангаас 230 сая ам.доллар зээлж байсан. Өдгөө Монголын эдийн засаг 2009 оныхтой харьцуулшгүй томорсон. Тиймээс тогтворжуулахын тулд дор хаяж 500 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болов уу. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлснээр өөрийн мэдэлгүй болж, Олон улсын валютын сангийнхны зааврын дагуу ажиллах шаардлагатай тулгардаг. Энэ нь ч Засгийн газарт сорилт болох юм.
Үргэлж зээл авч, бусдын тусламжаар эдийн засгаа эмчлэх нь явуургүй арга. Тиймээс ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт экспортын түүхий эдийн үнэ өсөхөд бид нөлөөлж чадахгүй. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадах, эсэх нь бидэнд хамаатай. Хөрөнгө оруулалтаа өсгөхийн тулд уул уурхайн болон дэд бүтцийн мега төслүүдээ хөдөлгөх шаардлага бий.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирсэн нь сайн хэрэг. Ирэх жилээс эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх хөрөнгө Монгол руу урсаж эхлэх байх. Үүнээс гадна Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гэх мэт дэд бүтцийн төслүүддээ гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Эдгээр төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлбэл Монголд ам.долларын “үер” бууж, төлбөрийн тэнцлийн дарамтаас ангижран, эдийн засаг хурдтай өсөх юм. Мега төслүүдээ хөдөлгөх шийдлийг яаралтай гаргах нь шинэ Засгийн газрын сорилт байх болно.
Засгийн газрын өөр нэгэн сорилт нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг санхүүжилтээр таслахгүй байх явдал. Найман хувийн хүүтэй зээлийг шинэ Засгийн газар зогсоох нь гэсэн цуу яриа тарсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат найман хувийн хүүтэй зээлийг аль болох хүртээмжтэй хэлбэрээр олгох арга замыг судлах үүрэг өгснөөр үүнд хариу барилаа.
Орон сууцны урт хугацаатай зээлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас санхүүжүүлэх хуультай. Өмнөх Засгийн газар Монголбанкнаас мөнгө зээлэх замаар орон сууцны санхүүжилтийг шийдэж байсан. Тэгвэл шинэ Засгийн газар ямар бодлого баримтлах нь одоохондоо тодорхойгүй байна. Орон сууцны зээлийн санхүүжилтийг төсөвт үүрүүлж магадгүй л юм. Гэвч төсвийн орлого бүрдэхгүй байгаа нь бэрхшээл дагуулсаар байна.
Юутай ч орон сууцны зээлийг зогсоогоогүй нь сайн хэрэг. Энэ хөтөлбөр агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглээний эдийн засгийг хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэн, зөв бүтэц бий болгох давуу талтай. Засгийн газар хамгийн том сорилтоо давж чадвал бусад бэрхшээл аяндаа цэгцэрнэ.
Т.Энхбат