Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх ёстой байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгав. Энэ хугацаанд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д дахин өргөн мэдүүлж, хуулиудын дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай гэж үзсэн юм. Энэ тухайд хуульчдын байр суурийг сонирхлоо.
О.Баасанхүү: Засгийн газар санаачилсан хуулийнхаа эсрэг ажилласан /УИХ-ын хуульч гишүүдийн нэг/
-Энэ бол батлагдсан хууль. Батлагдсан хуулийг Засгийн газар хойшлуулах ёсгүй. Хуулийг хуулиар хүчингүй болгож, хойшлуулах ёстой. Засгийн газар хууль санаачлаад тэр хуулийнхаа эсрэг хууль санаачлаад явна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Хэн санаачилсан гэдгээс ярих зүйл байгаа. МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинэ хуулиар ирэх сарын 1-нээс ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь баталгаажиж байгаа.
АН болон бусад хэсэгт сонгуулийн будлиантай асуудлууд байгаа. Үүнээс үүдэж зарим гишүүн татагдах байх. Тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд орох эрх үүсчих учраас хойшлуулж байна гэж харж байна. Түүнээс биш аливаа зүйлийг хойшлуулахад заавал ажлын хэсэг байх ёстой.
Б.Гүнбилэг: Хуульчид сургалтад бҮрэн хамрагдаж Чадаагүй /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/
-Бид нийгмийн харилцааг зохицуулахын тулд өөрсдөө эдгээр хуулийг танин мэдэж, шинжлэн судлах ёстой. Гэтэл цаг дэндүү давчуу байгаа учраас холбооны гишүүд мөн дээр нь нэмээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байдал үүсч байна. Манай холбоо 5300 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар 750 хуульч л зөвхөн Эрүү, Зөрчлийн хуулийн сургалтад суусан байна. Тиймээс эдгээр хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулахаас өөр арга алга.
С.Нарангэрэл: Эрүүгийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай /Хуульч, өмгөөлөгч/
-Эрүүгийн хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулсан нь зөв. Ер нь энэ хууль Монголын нийгэмд маш их хүндрэл авчрах эрсдэлтэй. Тиймээс цаашид УИХ Эрүүгийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай.
Г.Батбаяр: Төсвийн үргүй зардлыг бий болголоо /Хуульч, өмгөөлөгч/
-Хууль батлахаасаа өмнө сайн боловсруулах ёстой байсан. Хууль баталж байх үед МАН төрийн эрх барилцаж байсан. Тэр үед баталж болохгүй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлж байгаагүй.
Чимээгүй батлуулчхаад одоо ийм алхам хийж байгаа нь маш их хохирол учрахаар байна. Хуулийн хэрэгжих хугацаа нь ч тулчихсан байна. Энэ хооронд маш олон хуульчид сургалт хийсэн. Хуулийн тэгшитгэлээр хоригдлууд гарч ирнэ гээд хүлээж байсан. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжинэ гээд бид хуучин хэрэглээг хаячихсан. Шүүх дээр ч тэр.
Хуучин хуулийг орхиод Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэх бүх бэлтгэл ажилдаа орчихсон байсан. Шинэ хууль хэрэгжиж эхлэхээр шүүх хуралд оръё гэсэн төлөвлөгөө, хүлээлтийн байдалтай хүмүүс ч бий. Хуулийн хэрэгжилтэд шаардагдах долоо, найман сарын турш маш их хөрөнгө зарлаа. Төсвийн үргүй зардлыг бий болгосон.
Б.Заяа