2012 оны Лондонгийн олимпийн үеэр хориотой мэх хийж, тэмцээнээс хасагдаж байсан түүхтэй Рафаела Сильва эх орон нэгтнүүдээсээ хангалттай их шүүмжлэл сонсчээ. Гэхдээ зүгээр ч нэг шүүмжилсэнгүй, харин түүнийг элдвээр харааж, доромжилж байсан аж.
Харин одоо тэр үндэсний баатар. Өдгөө 24 настай Бразилийн жүдоч 57 кг-ийн жинд Монголын тамирчин Д.Сумъяаг ялснаар алтан медалийн эзэн болов. Өөрийнхөө анхны алтан медалийг хүртэж, эх орныхоо эхний алтан медалийг авч ирсэн учраас Сильва гэдэг нэрийг Бразилчууд дуудан баясах аж.
Риогийн баруун хэсэгт орших “Бурхдын хот”-д/ядуусын хороолол/ өсөж торнисон Сильвагийн ялалтыг зөвхөн их спортоос гадна итгэл найдварын гал асаасан зүйл гэж Бразилчууд үзэж байна.
Түүний баруун гарт Олимпийн цагираг бүхий шивээс бий
Түүний барилдааныг үзсэн Бразилийн иргэн AP агентлагт өгсөн ярилцлагадаа “Хүн бүр Рафаелагийн түүхийг мэднэ. Тэр энэ удаад зөвхөн медаль аваад зогсохгүй ядуусын төлөө амжилт гаргаж, тэдэнд итгэл найдвар өглөө” гэжээ.
Сильва 2012 оны олимпоос хасагдах үед Бразилчууд нийгмийн сүлжээнд түүнийг хэлэхгүй муу үгээр харааж, арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах болсон аж. Харин ядуусын хорооллын хэцүү амьдралтай түүнд энэ бүхэн бус бэлтгэлээ хийх нь чухал байсан учраас ийнхүү өнөөдрийн амжилтад хүрлээ.
Түүний дасгалжуулагч Жералдо Бернардес “Жүдогийн спорт тамирчнаас асар их золиос шаарддаг. Ядуусын хороололд энэ нөхцөл бүр ч хэцүү. Сильва асар их хүчирхийлэл дунд, хоол ундгүй өдрүүдийг өнгөрүүлсэн ч бэлтгэлээ хийсээр байсан. Залуу байна, эрч хүчтэй байна. Тэр хаанаас гаралтайгаа сайн мэддэг учраас, хаашаа явах гэж байгаагаа бүр ч сайн мэднэ” гэжээ.
Түүний баруун гарт Олимпийн цагираг бүхий шивээс бий. Харин шивээсний доор Португали хэлээр “Бурхан намайг ямар их золиос гаргаж, юуг туулж энд хүрсэн болохыг мэднэ” гэж бичсэн байдаг юм байна.
Харин одоо тэр бүх золиосны эцэст Сильва Олимпийн аварга нэрийг зүүлээ. Бразилчууд, дөрвөн жилийн өмнө түүнийг харааж байсан Бразилчууд хүртэл одоо түүнийг хүндэлж байна.