Бразил нь сансрын их гүрэн бөгөөд Өмнөд Америкт эдийн засгийн боломжоороо хамгийн том улс юм. ДНБ-ийн хувьд дэлхийн топ арван орны тоонд орж байна. Нэг хүнд оногдох ҮНБ 3640 ам.доллар. Хөнгөн үйлдвэрээс нэхмэл, арьс шир-гутлын үйлдвэр өндөр хөгжсөн юм.
Үйлдвэрлэлийн 2/3 хөвөн бөс материалууд бөгөөд голдуу экспортлодог, хиймэл утсан даавууны үйлдвэрлэл хөгжиж байна. Хүнсний салбарт уламжлалт үйлдвэрлэл болох элсэн чихэр, мах, ургамлын тос, тамхи үйлдвэрлэдэг. Бразил нь өтгөрүүлсэн, хөлдөөсөн жүржийн шүүс үйлдвэрлэх, экспортлох талаар дэлхийд тэргүүн байр, боловсруулсан шувууны махны экспортоор хоёрт ордог.
Түүнчлэн суурь машин үйлдвэрлэх, цахилгаан техник, цахим үйлдвэрлэл нэлээн хөгжсөн. Кампинас хотод төвтэй үйлдвэрүүд нь тооцоолуур, микросхем, хагас дамжуулагч гэх мэт бүтээгдхүүн гаргадаг. Компьютер, түүний тоног төхөөрөмж, эд ангийн үйлдвэрлэл нь маш хурдан хөгжиж буй. Бразил нь зэвсэглэл үйлдвэрлэдэг том орон, зэвсгийн экспортоор алдартай юм.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес таймс сонины нийтлэлч Д.Баярцэнгэлийн Бразилийн эдийн засгийг онцолсон нийтлэлийг Радио сэтгүүл нэвтрүүлгээр хүргэж байна