-Рио-де-Жанейро хотоос мэдээлж байна-
Олимпийн наадмын боксын төрөлд өрсөлдсөн Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Доржнямбуугийн Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа.
Шөвгийн дөрөвт үлдэх тулаанаа Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан юм.
Түүний хувьд ийнхүү эх орондоо Рио-2016 олимпийн наадмын хоёр дахь медалийг авчирч байгаа бол олимпийн медальт долоо дахь боксчин болон Монголын их спортын түүхэнд нэрээ үлдээж байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, анхны багш Ё.Төмөрбатаа болон бэлтгэл хангагч нарт баяр хүргэе.
Д.Отгондалайгийн хувьд дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо хийлсэн. Тэрбээр хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн юм.
Мөнгөн медалийн төлөө 14-нд тоглох учраа нь Францын боксчин Софьян Үмия.
Рио-2016 олимпийн наадмын албан ёсны гэрэл зурагчин Ч.Ганбат