Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-д өрсөлдсөн Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарсан.
Д.Отгондалайгийн эхнэр Г.Хулантай утсаар холбогдож баярыг нь хуваалцлаа.
-Сайн байна уу. Д.Отгондалай өнөөдөр олимпийн медалийн болзол хангаж мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо. Энэ бүх амжилтын ард нь түшиг тулгуур болж байсан танд болон гэр бүлийнхэнд тань GoGo мэдээний агентлагийн уншигчдынха өмнөөс баяр хүргэе?
-Та бүхэнд маш их баярлалаа. Ханийгаа олимпийн медальтан болсонд баяртай байна.
-Олимпийн медаль авна гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Ер нь итгэлтэй байсан. Ямар ч байсан ард түмнийхээ итгэлийг алдалгүй Рио-2016 олипийн наадамд сайхан амжилттай оролцсонд нь их баяртай байна.
-Д.Отгондалай олимпийн наадмыг зорихдоо юу гэж хэлээд явсан бэ?
-Ер нь өөрөө ч бас медаль авна гэдэгтээ их итгэлтэй байсан.
-Олимпийн эрхийн тэмцээнд явсан хойгуур шинэ хүнтэй болсон гэсэн. Охиндоо аав нь медаль авчирна аа гэж амласан уу?
-Тэгсэн тэгсэн. Аав нь охиндоо медаль авчирна гэж амласан. Бага охин маань хоёр сар гарантай болж байна.
-Олимпийн сугалаа болсны дараа өөртэй нь холбогдоход юу гэж ярьж байв. Эсвэл аль болох тэмцээний талаар ярихгүй байхыг хичээж байв уу?
-Өмнө нь Нидерландын боксчинтой таарч байсан болохоор ширүүн өрсөлдөгч байна гэж хэлж байсан. Өмнө нь хожигдож байсан болохоор аргагүй байх. Түүнээс биш ерөнхийдөө гайгүй сугалаа байна гэж байсан. Хүмүүс гол нь явахад нь хүн болгон амжилттай оролцож алт аваарай гэдэг. Тэр нь тамирчинд өөрт нь их хэцүү байдаг. Дарамт учруулчихдаг. Тиймээс ямар ч байсан тэрийг битгий тоогоорой. Өөрөө оролцох нь чухал шүү гэж хэлсэн. Заавал медаль авах нь гол биш шүү. Охид чинь ааваараа том болоод бахархах нь чухал шүү гэж хэлсэн. Дарамт болгохгүйн үүднээс нэлээн сайн ойлгуулж хэлсэн. Амжилт нэхэхээр нь өөрт нь их дарамт болдог.
-Алжир боксчинтой тоглоход үзэв үү?
-Үзэлгүй яахав. Одоо нэгэнт медалийн болзол хангасан юм чинь дарамтгүй цаашдын тоглолтоо сайн хийх байх.
-За баярлалаа. Охиндоо амласан медалийнхаа өнгийг хувиргаад ирэх болтугай гэж хүсэн ерөөе?
-Баярлалаа.