Интерпласт олон улсын байгууллагыг төлөөлөн, Австрали эмч нарын тусгай баг манай улсад ирлээ. Тэд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран түлэгдлийн улмаас бэртсэн хүүхдүүдэд мэс засал хийх юм.
Мөн тэд монгол эмч нартай гоо сайхны болон сэргээн засах мэс заслын сүүлийн үеийн арга техник, мэдээгүйжүүлэлт, түлэнхийг хэрхэн эмчлэх талаарх туршлагаасаа хуваалцана.
Энэ удаа Монголд ирж байгаа Интерпластын эмч нарын баг таван хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд мэс заслын эмч Kирсти Макгил, мэдээгүйжүүлэгч эмч Дэвид Пескод, сувилагч Лин Суливан, Ангела Доерти, гар, сарвууны эмч Дайана Фрэнсис нар багтжээ. Тэд энэ сарын 17-20-нд Мөрөн хот дахь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, 22- 25-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт ажиллана.
ЭМЯ болон Интерпласт олон улсын, эмч нарын байгууллагын хамтын ажиллагаа 2008 оноос эхтэй. 2014 онд Дэвид Пескод эмч ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд түүнд хамтран ажиллах санал тавьжээ. Ингээд 2015 оноос Интерпластын ивээн тэтгэгч Брайт Блю байгууллагын болон эмч нарын баг ирж, түлэгдлийн дараах сорви, гэмтэлтэй хүүхдүүдийг үзэж, зөвлөгөө өгсөн юм.
Мөн таван хүүхдэд үнэгүй мэс засал хийж, эмч нарт сургалт зохион байгуулж байжээ. Эмч нарын баг түлэнхийн тасагт 2 дахь жилдээ, Хөвсгөлд анх удаа ирж байна.
Энэ хөтөлбөрийг Австралийн Брайт Блю сан, Монгол дахь Австралийн Элчин сайдын яам санхүүжүүлнэ.