-Үгүй, би айлын ууган хүү болохоор эрх байгаагүй. Эмээ өвөө дээрээ өссөн болохоор тэдэндээ л жаахан эрхэлдэг байсан. “Ээжийн дайсан” кино болон хөдөөний эрх хүүгийн дүрийг үзэгчид илүүтэй мэддэг. Тэр бол амьдралд байдаг, бодит дүр.

-Үгүй. Зүүдэлж байгаагүй юм байна.
-Үгүй. Зүүдэлж байгаагүй юм байна.
-Багш болгон өөр өөрийн арга барилтай. Багш маань "Жүжигчин хүн юу тоглодог вэ?" гэж асуухад бид "жүжиг, кино, зохиол" гэж хариулж байлаа. Гэтэл "Жүжигчин хүн зорилго тоглодог юм" гэж багш маань хэлсэн. Амьдрал дээр хүн зорилготой байгаад тэр зорилгынхоо төлөө тэмүүлдэг.
Жүжигчин хүн дүрийнхээ зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Тэр зорилгынхоо төлөө тэмүүлэхээр их үнэмшилтэй, сайн болдог юм байна. Зорилгоо тодорхойлно гэдэг жүжигчин дүрдээ задаргаа хийж, ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр ямар уран бүтээл гарах нь тодорхой. Залуу уран бүтээлчид шууд текст уншаад тоглочхоод байдаг.

-Байхгүй. Сайн ажилласан нь л байдаг болов уу. Би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. “Нүцгэн дурлал” /Клод Маньегийн “Блэз”/, “Парисын дарь эхийн сүм”-жүжигт Квазимодогийн дүр гээд гайхалтай сонгодог олон уран бүтээлд тоглож байлаа. Кино уран бүтээлд ч мөн адил олон найруулагчтай ажилласан.
Тайзан дээр би ихэвчлэн эерэг дүрд тоглодог. Кинонд арай өөр гараад байх шиг. Алуурчин, ижил хүйстэн гэх мэт сонин дүрд тоглодог.

-"Мөрөөдлийн театр"-ынхан энэ зун огт амраагүй. Бид их ачаалалтай байлаа. Хоёр аймгийг бүтэн тойрч, тоглолтоо хийлээ. Ирээд Ш.Гүрбазар гуайн зохиол, найруулагч Н.Наранбаатарын найруулга дор “Хайрыг хайрла” жүжиг тавилаа. Энэ зуны хамгийн том төлөвлөгөө бол уран сайхны кино хийх байсан. “Мөрөөдлийн театр” дэлгэцийн хоёр дахь том уран бүтээлээ дуусгалаа. Ирэх сарын 9-нд киноны нээлтээ хийнэ. Дараа нь намрын тоглолтдоо орно. 2016 он амралтгүй жил байлаа.

-“Монгол Контент” ХХК-тай хамтран “Одод болохын хүслэн” уран сайхны, инээдмийн кино бүтээлээ. Би монгол бичгийн багшийн дүрд тоглосон. Бидний дэлгэцийн анхны бүтээл “Ээжийн дайсан” кино. 2012 оноос хойш бид кино бүтээл дээр ажиллаагүй. “Аав” киноны зохиолыг бичсэн М.Энхдалайгаар кино зохиолоо бичүүлэн, “Содура” киног найруулсан Б.Жаргалсайхан найруулагчаар нь ажиллалаа.

-Үгүй. Бүх насныхан үзэж болно. Кино бүрт хэлэх гэсэн санаа байдаг. Өнөө үед од болох, баяжихаас өгсүүлээд бүх зүйл амархан болчхож. Бэрхшээл давахгүйгээр шууд л баяжна, олны танил болно гэх болсон. Аливаа юмны цаад үнэ цэнийг залуучууд бодохгүй байна. Тодорхой бэрхшээл амсаж байж л илүү амжилтад хүрнэ. Энэ эмзэглэлээс бидний кино бүтсэн.

-Үгүй. Энэ бол санамсаргүй тохиолдол. Жишээ нь “Гэгээн алсын одод” нэвтрүүлэгт бага насны хүүхдүүд өрсөлддөг. Монголчууд дуутай, хууртай ард түмэн. Universe best songs, To be or not to be гэх мэт олон нэвтрүүлгийг бид үздэг. Гэхдээ эдгээр нэвтрүүлгийн ялагчаар тодорч, дуучин гэж зарлуулах, мэргэжлийн сургуулийг нь төгсөөд, олон жил ажилласны дараа дуучин гэж цоллуулах нь огт өөр.
1990-ээд онд анги болгон хамтлагтай байлаа. Тухайн үед “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” зэрэг олон тэмцээн болдог байсан. Гэвч тэр үед урлагийг үнэлэх үнэлэмж өндөр байв. Жүжигчин, дуучин, хөгжимчин бол нарийн мэргэжил. Гэтэл дэндүү амарханд тооцож, од болох хүслэнтэй олон хүнийг багаас нь бэлтгэж байна.
Манай багш “Урлаг бол золиос” гэж захидаг байсан. Кино маань нэг талаараа ийм утгатай. Нөгөөтэйгүүр урлагт зүрх сэтгэлээ зориулж, насан туршдаа суралцаад явбол л урлагийн хүн гэдгийг харуулна.

-Зураг авалтын дундуур олон хөгжилтэй, бэрхшээлтэй зүйл мэдээж тохиолдоно. Зарим залуу уран бүтээлч шөнөжин зураг авлаа, тэр л хэцүү байсан, шөнөжин ажиллалаа гэдэг. Хэний төлөө яах гэж ажиллаад байгаа юм. Шөнө ажиллахгүй бол яагаад жүжигчин болсон юм.
Жүжигчин мэргэжлийн хамгийн амттай, жаргалтай нь тэр шүү дээ. Мэдээж амь өрссөн хэсгүүд, зураг авалтууд байдаг. Жүжигчин бол хэнд ч битгий яларх, энэ мэргэжилдээ хайртай байгаасай.

-Бас өөрсдөө дуулсан. Бид хамтлагийн залуучууд шүү дээ. Хүн бүр мэдэх хэрнээ мартсан, их сонирхолтой, орцны дуу дууллаа.

-Тийм ээ. 16 дугаар хороололд олон хамтлаг байсан юм. Би хоёр жил дараалан орсон ч амжилт үзүүлж байгаагүй. Ice top, Монтарэп түрүүлдэг байлаа. Тухайн үед ая нь ийм байсан, ийм хувцас өмсдөг байлаа гээд эргээд санахад их дөхөм байсан. Бидний бүтээсэн кино 1990-ээд оны сүүл үеийг харуулна. Түүнээс дуу, бүжгийн тэмцээний тухай биш юм. Нэр нь л тийм юм. 1990 оны хэсэг дээр театрын залуу жүжигчид, би одоо үеийнх нь хэсэгт тоглосон.
Уран бүтээлчид тайзных ч бай, киноных ч бай дандаа өмнөх дүрүүдээсээ зугтдаг. Дүр бүрийг бодож, судалж, ажиллаж байгаарай гэж ахмад уран бүтээлчид, багш нар маань сургасаар ирсэн. Тэр зарчмын дагуу л ажилладаг. Энэ кинонд их хувиралттай дүр дээр ажилласан. Би монгол бичгийн багш хэрнээ рок попын дуучин болно гээд зүтгэж буй хүн.
Гаднаас олон уран бүтээлч оролцсон. Sweetymotion, Камертоны Мээдээ, Зоригт зэрэг олон дуучин ажиллалаа. Навчаа эгч сурагч охины дүрд, Батаа, Шагай бид гурав нэг ангийн хүүхдүүд бас нэг хамтлагийн гишүүдэд тоглосон. Ааяа эгч уран бүтээлчдийг гаргадаг том продюсер байх юм.
Дүрээ бүтээнэ гэж залуучууд их ярьдаг. Дүр бүтээнэ гэдэг ховор. Манай нэг алдартай уран бүтээлч "Би амьдралдаа 80 гаруй кино, 200-300 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглолоо. Энэ дундаас эргээд харахад хоёр гуравхан дүрийг бүтээсэн юм уу даа. Бусдад нь тоглосон" гэж хэлсэн байдаг.

-Бид юуны өмнө “Мөрөөдлийн теарт” гэсэн тодотголтой уран бүтээл хийхийг зорьсон. Батаа, Шагай бид гурав хамтдаа хоёр дахь кинондоо тоглолоо. Хүмүүс биднийг хамт харах дуртай. “Ээжийн дайсан”-аас хойш үзэгчдийн дунд хүлээлт үүсэж, хэзээ дараагийн киногоо хийх вэ гэж асуух болсон. Бид киноны эвлүүлээ дуусаад үзлэгээ хийлээ. Их сайн кино болсон. Сэтгэлд их нийцлээ. Бүгд их бардам байна.
Кассын уран бүтээл тусдаа. Бид чанартай уран бүтээл хийхийг хүссэн. Одоо камертай болгон кино хийж байна. Ингэх тусам үзэгчид уран бүтээлүүдийг шигшдэг болно. Үзэгчид өндөр түвшинд хүрсэн. Киночид маань ч мөн адил.
Би хамгийн сүүлд найруулагч О.Бат-Өлзийгийн “Нар сарны зааг” киног үзлээ. Их таалагдсан. Тагнуулч, эрүүгийн цагдаа, хурандаа Ц.Жамъянсэнгээгийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм билээ. Амьдралд их ойр кино байсан.

-Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ах (Пара) намайг нээсэн. Инээдмийн төрөл хэцүү шүү гээд дөнгөж төгсөөд ирэхэд “Нүцгэн дурлал” сонгодог, инээдмийн жүжгийн гол дүрийг өглөө. Түүнээс хойш инээдмийн олон уран бүтээлд тоглосон.
Пара ахын найруулсан “Надад өгөөгүй хайр” жүжигт би их удаан амьдарсан. Хоёр цаг үргэлжилдэг тэр жүжигт би хараагүй хүний дүрд тоглож, сүүлийн арван минутад хараатай болдог. Том хар шил, таягтай гэрээсээ театр хүртэл явдаг байсан юм.

-Жүжигчин мэргэжил хэцүү. Хүмүүс өөрсдийнхөө салбарыг өмөөрдөг. Инээдмийнх нь инээдмийнх хэцүү, драмынх нь драм хэцүү гээд л. Үнэндээ аль аль нь хэцүү.

-Ний нуугүй ярихад сүүлдээ тийм тал ажиглагдсан. Бидний үеийнхнээс доошоо боловсон хүчнээ бэлдэж чадахгүй байна. Бид залуу уран бүтээлчдэдээ дүр өгч, жүжгэн дээр ажиллуулж чадахгүй байгаа хэрэг. “Мөрөөдлийн театр” жилд заавал нэг удаа сонгодог уран бүтээл хийдэг. Хажуугаар нь орчин цагийн жүжиг дээр ажиллана.

-Өөр түвшинд ахих ёстой. Үүүнийг бид л хийнэ. Толгойгоо ажиллуулж, олон ном уншиж, их юм бодох хэрэгтэй. Бидний үеийн залуус их чанартай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.

-Зохиолын хомстол байна. Кино хийе, жүжиг тавья гэхэд зохиол алга. Жүжигчид өөрсдөө зохиолч болж, давхар ажилладаг. Урлаг нийгмээсээ хоёр гурван шат түрүүлэх ёстой. Тэгэхгүй бол тэр аяараа үзсэн фэйсбүүкийн бичлэгийг тайзан дээр тоглож болохгүй.

-Энэ бол ёс зүйн асуудал. Гэхдээ олон талаас нь тайлбарлаж болно. Уран бүтээлчдийн цалин, нийгмийн халамж их муу тул тэднийг битгий бэлэн гоймонгийн рекламанд тогло гэж хэлэх хэцүү. Энэ гуйвалт урлаг гэлтгүй олон салбарт байна. Өмнө нь хяналттай байлаа. Дэлгэцэнд гарах шинэ бүтээл бүрийг нарийвчлан хянадаг, хасдаг, танадаг байв. Одоо тэр механизм байхгүй. Жүжигчид дуртай үгээ тайзан дээр хэлж байна. Яагаад гэвэл хэн ч шүүхгүй. Би ч бэлэн гоймонгийн рекламанд тоглож байсан. Харамсалтай нь тухайн үедээ энэ талаар бодоогүй.

-Зохиолч Францис Реверсийн “Жинхэнэ хайр” номыг хамгийн сүүлд уншлаа. Зовлонт амьдралын түүхтэй нэгэн эмэгтэйн тухай өгүүлдэг. Энэ номыг уншаад би эмэгтэй хүнийг агуу гэхэд ч багадмаар юм байна гэж бодсон. Эмэгтэй хүн тэсвэр тэвчээрийн туйл, агуу сэтгэлтэй юм байна. Заримдаа буруу үйлдэл хийдэг ч цаад мөн чанар нь огт өөр.

-Хүний анхны мэдрэмж их чухал. Цуврал киноны хоёр дахь ангийг үзээд нэгээ гүйцэхгүй гээд л бид хоорондоо ярьдаг даа. Уран зохиол уншаад бид тухайн дүрийг дотроо төсөөлөн, бий болгочихог. Гэтэл кинонд нь тэр төсөөллөөс өөр дүр төрхтэй жүжигчин тогловол зөрөлддөг.

-Ээжийн маань өвөө байгаа юм. Миний даахь үргээх ёслолд ирээд хамгийн өндөр настай учраас миний үсэнд түрүүлж гар хүрснийг би санадаг. Нагац маань хуримаа хийхэд нээлтийн үг хэлж байсан. Гэрт нь очиж золгож байснаа санадаг. Би их жоохон байсан. Хамгийн сүүлд бол их том хаалгаар орон, олон хүн тойрчихсон, дунд нь авс байсныг санадаг. Нас барахад нь Драмын театрын тайзан дээрээс гаргасан юм билээ.
Ухаан орсныхоо дараа л өвөг эцэг маань жүжигчин байж гэж мэдсэн. Энэ мэргэжлийг эзэмшсэний дараа ямар дүрүүд бүтээсэн талаар нь илүү ихийг мэдэхийг хүсдэг болсон. Орчин цагийн драмын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Бөмбөгөр ногоон гэж байхад л ажиллаж байсан юм билээ.

-Урлагийн гэлтгүй бүхий л авьяас чадвар тухайн хүний дөрөв дэх үе дээр нь ирдэг гэнэлээ. Бид хоёр ойр байгаагүй. Надад чи жүжигчин бол гэж зөвлөөгүй. Ё.Шаравдоо өвөө, миний өвөө, ээж, тэгээд би гэхээр дөрөв дэх үе нь байгаа юм.

-Би өөрийгөө гоёдоггүй. Хамтлагийнхаа болон өөрөө тоглосон уран бүтээлийн нээлтэд оролцохдоо хоёр охиноороо гоёх, гангарах дуртай. Сэтгэл санаа тайван бус, хэцүү үед охидтойгоо хамт байхыг хүсдэг.

-Намайг хүн таниад эхлэхээр анх их гоё. Хүмүүс хоорондоо шивнэлдэнгүүт намайг таньж байна гээд баярлана. Дараа нь оддын өвчин тусна, онгирно. Тэгээд удалгүй залхуутай санагдаад, хүмүүсээс зугтаамаар болно. Гарын үсгээ өгөөч, зургаа авахуулъя гэхээр нь үгүй ч гэж байх шиг. Ийм нэг үе бас байдаг юм билээ. Одоо бол “Энэ миний ажил, мэргэжил. Хүмүүс намайг биш мэргэжлийг маань хүндэлж байна. Түүнээс Г.Эрхэмбаяртаа ч биш юм байна” гэж боддог. Хүмүүстэй эвтэй байж, хүндлэлтэй харилцах нь их чухал.

-Хамгийн том нь болохоор Оскар л гэнэ дээ. Уран бүтээлч бүрийн мөрөөдөл шүү дээ. Би алхахгүй юм гэхэд миний охид алхах байх. Манай хоёр хоёулаа урлагт сонирхолтой. Гэхдээ том охиноо хуульч, бага охиноо урлагийн хүн болгоно.

-Манай ээж, том охин их мэдрэмжтэй, шууд хэлнэ. Охин маань одоо долдугаар анги. Ингээд хэлчихвэл гомдоно гэж бодохгүй. Дараа нь өөр хүмүүс яг л тэр үнэнийг нь хэлдэг.

-Эр хүн болохоор сайхан хүүхнүүд харна аа. Гэдээ хамгийн сайхан хүүхэн бол миний ээж. Намайг ямар ч үед байгаагаар нь хүлээж авдаг. Ээжээс минь илүү сайхан хүүхэн байхгүй. Ээжтэйгээ ойр байхыг боддог. Хайртай эмэгтэйнхээ араас нулимс унагадаг атлаа ээжийнхээ араас тэгж байсан уу гэж залуучуудаас асуумаар санагддаг. Найз хүүхнээсээ чамаас сална гэж мессеж авбал архи уугаад л, орцных нь гадаа хонодог.
Ээж нь залгаад эм аваад ирээч гэхээр маргааш болъё гэдэг. Тэр нулимс, сэтгэлээ ээждээ гаргаж байв уу гэж бодох хэрэгтэй. Би ч ийм л байсан. Эргээд бодоход их муухай загнасан байдаг. Гхдээ би хайртай эмэгтэйнхээ араас битгий гүй гээгүй шүү.