Эцэг эхчүүд удахгүй болох хичээлийн шинэ жилд бэлтгэж хүүхдийнхээ дэвтэр ном цүнхийг зэхэж эхэллээ. Эмч, мэргэжилтнүүд цүнхийг буруу сонгох нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулдаг. Тиймээс энэ удаа Аарцаг нурууны эмнэлгийн эмч Б.Сувдын зөвлөгөөг хүргэж байна.
БАРИУ ООСОРТОЙ ЦҮНХ ХҮҮХДИЙГ АМЬСГАЛАХАД СААД УЧРУУЛДАГ
Сурагчийн цүнх нь нуруунд зөөлөн хөнгөн даавуун материалтай, дороо дугуйтай байвал хүүхдийн эрүүл мэндэд тустай. Цүнхний жин нь нэг кг-аас дээшгүй байх. Ялангуяа, хүүхдийн биеийн жингийнх нь арван хувиас ихгүй байх нь хамгийн тохиромжтойд тооцдог байна.
Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулах тал бий. Ном дэвтэр хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцаганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулна.
ЦҮНХИЙГ НЭГ МӨРӨНД ҮҮРЧ БОЛОХГҮЙ
Хэтэрхий хүнд цүнх үүрэх нь хүүхдийн булчингийн үйл ажиллагаанд асуудал үүсгэдэг. Хүн 18 нас хүртлээ булчингийн систем нь хүнд ачаа үүрэхэд бэлэн бус, хараахан тогтворжоогүй байдаг аж. Тиймээс гар, толгой, ууц нуруугаар чилж өвдөх, үе мөчний эмгэг үүсгэх эрсдэл дагуулдаг байна. Хэрэв хүүхдийн тань цүнх хүнд санагдвал сургууль явах замд нь үе үе амрааж, нэг мөрөнд нь тохохгүй зөв үүрүүлээрэй.
МӨР НЬ ӨРГӨН ЦҮНХ СОНГООРОЙ
Цүнхний мөр өргөн байх тусмаа хүнд, хөнгөн жинг нь хүүхдийн биед жигд хуваарилдаг байна. Тиймээс аль болох өргөн мөртэй цүнх сонгоорой. Мөн бүсэлхийгээр нь хийдэг уяатай бол тун сайн. Дээр нь хүнд хавтгай номыг нурууных талд хийж өгөөрэй.
Мөн хүүхдээ цэвэр агаарт тоглуулж, нарнаас Д аминдэм авах нөхцлийг нь бүрдүүлэх, хоол ундаар нь дамжуулан уураг, кальци, Д амин дэмийг нөхөж байх шаардлагатай.
Т.Сайхан