Азийн хөлбөмбөгийн холбооны "Клубуудын аварга шалгаруулах тэмцээн"-д Эрчим клубын тамирчид оролцоно. Тэгвэл тус тэмцээний талаар Эрчим клубын багийн ахлагч Ц.Энхжаргалаас тодруулга авлаа.
-Том тэмцээний өмнөх бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Багийн бэлтгэл сайн хийгдэж байгаа. Гэхдээ үндсэн бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт орж байна. Ялангуяа хамгаалагч Г.Билгүүн, Б.Эрхэмбаяр нар тодорхой шалтгааны улмаас тоглохгүй. Мөн өчигдөрийн бэлтгэл дээр манай хагас С.Гал-Эрдэнэ бэртэл авсан гэх мэт харамсалтай мэдээ байна.
-Өрсөлдөгч хоёр багаа судалж байна уу?
-Өмнө нь Непалын “Три Стар” клубтэй хоёр тоглож байсан. Тэдэнтэй Малайзад тоглоод 1:1-ээр тэнцэж, нутаг дээр нь 2:0-ээр хожигдсон. Ерөнхийдөө тэдний тоглолтыг мэдэж байгаа тул энэ удаагийн тэмцээнд бид давуу талтай. “Нагауорлд” клубтэй учираа таарч байгаагүй ч одоо судалгаа сайн хийж байна.
-Таны бэртэл гэмтэл эдгэж байна уу?
Миний хувьд бэлтгэлээ хийж байгаа ч бэртэл гэмтэл бүрэн эдгээгүй байна. Гэхдээ гарааны хоёр хамгаалагч маань тоглохгүй учраас би талбайд гарна.
-Шадаб Ифтихар танай багтай нэгдсэн харагдлаа.
-Түүний хувьд манай дасгалжуулагчид найз нөхдийн хувиар тусалж байгаа. З.Баттулга түүнийг эсрэг багийн тактикийг судалуулахаар хамтарч ажиллаж, зөвлөгөө авч байгаа гэж бодож байна.
-Нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй тоглогчид сэтгэл зүйн том давуу талтай байдаг. Хөгжөөн дэмжигчидээ юу гэж уриалмаар байна.
-Та бүхэн МХБХ-ны ногоон талбайд цуглаж Монголынхоо багийг дэмжээрэй. Дэмжих дэмжихдээ зөв дэмжээрэй гэж уриалъя.