РИО2016: Марафоны эхний хагасын байдлаар Б.Сэр-Од 62 дугаар байрт явж байна

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-21 22:44 GMT+8
2012 оны Лондонгийн олимпийн үеийн гэрэл зураг

Рио 2016 олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафонд Монгол улсаа төлөөлөн гурван тамирчин өрсөлдөж байгаа.

Уралдааны эхний хагасын байдлаар Кенийн тамирчин Уисли Корир, Угандагийн тамирчин Стивен Кипротик, Кенийн тамирчин Элиуд Кипкоге нар эхний гурван байрт харин Б.Сэр-Од 62 дугаар байрт явж байна.

Б.Сэр-Од марафоны эхний хагас замыг 1:06:58 секундэд туулсан бол Д.Гантулга 1:10:18 секундээр 138 дугаар байрт, Ц.Бямбажав 1:12:46 секундээр 147 дугаарт байрт гүйж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Намуудын нэр дэвшүүлэх дүрэм таны сонголтод нөлөөлдөг үү?
Нийт 34 санал өгсөн байна.

Дээшээ