РИО2016: Кенийн тамирчин 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-21 23:45 GMT+8

Рио 2016 олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафонд Олимпийн мөнгө, хүрэл медальт Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.

Харин түүний араас Этиопийн тамирчин Лилеса Феиса 2:09:54 секундээр хоёрдугаар байрт, АНУ-ын тамирчин Рупп Гален 2:10:05 секундийн амжилтаар гуравдугаарт байрт орлоо.

Эх орноо төлөөлөн оролцож буй Б.Сэр-Од, Д.Гантулга, Ц.Бямбажав нар одоогийн байдлаар 40 дэх километртээ хараахан орж ирээгүй байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард дуусна. Таны бодлоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ ямар түвшинд биелүүлсэн бэ?
Нийт 3754 санал өгсөн байна.

Дээшээ