Олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээнд оролцож буй Б.Сэр-Од 2:24:26 секундийн хугацаатайгаар 92 дугаар байрт барианд орж ирлээ.
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Олимпийн мөнгө, хүрэл медальт Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн бол түүний араас Этиопийн тамирчин Лилеса Феиса 2:09:54 секундээр хоёрдугаар байрт, АНУ-ын тамирчин Рупп Гален 2:10:05 секундийн амжилтаар гуравдугаарт байрт орсон юм.
Харин Д.Гантулга 2:27:42 секундийн хугацаагаар 107 дугаар байрт, Ц.Бямбажав 2:36:14 секундийн хугацаатайгаар 130 дугаар байрт барианд орж ирлээ. Гараанаас нийт 155 тамирчин гарсан хэдий ч одоогийн байдлаар 14 тамирчин уралдаанаа дуусгаж чадалгүй замаасаа гарсан бол найман тамирчин барианд орж ирээгүй байна.