РИО2016: Г.Мандахнаран ХҮРЭЛ медалийн төлөө барилдахаар боллоо

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-22 01:31 GMT+8
Шигшээ 16-ын барилдааны фото агшин. Гэрэл зургийг Ч.Ганбат. Рио Де Жайнеро

Рио 2016 олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж буй Г.Мандахнаран Канадын тамирчин Хайслан Гарсиатай дагах барилдаанд хүч үзлээ.

Г.Мандахнаран 3:0-ийн харьцаагаар Канадын тамирчныг ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой Улаанбаатарын цагаар 02:00 цагаас барилдахаар болж байна.

Ингэснээр Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг 36 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүлэх боломж гарч ирлээ.

Ихтиёр Наврузов

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 971 санал өгсөн байна.

Дээшээ