2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд Монголын баг 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нэг мөнгө, нэг хүрэл медалийн амжилтаар түүхийн нэгэн хуудсаа бичлээ.
Бээжин, Лондонгийн олимпийн бахдам амжилтын араас залгамжилсан Риод Монголын ард түмэн илүү босго өндөр тавьж хариуцлага итгэл найдвар хүлээлгэж ерөөлийн дээдийг хүсч эх орноосоо мордуулсан.
Монголын 43 тамирчин бүгд л ялахын төлөө авхаалж самбаа хурд хүчээ шавхлаа.
Олимпийн наадам 17 өдрийн турш өдөр бүр баяр хөөр уйтгар гуниг харамсал харууслыг бидэнд үлдээсээр жүдочдоос Д.Сумъяа мөнгөн медаль, боксчдоос Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ. Ингээд Монголын баг тамирчдын төрөл, төрлөөр нь амжилтыг тоймлож хүргэе.
ЖҮДОЧИД ДӨРВӨН ОЛИМП ДАРААЛЖ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа тэргүүтэй 13 жүдоч Риог зорьсон. Бээжингийн олимпод жүдо бөхийн шигшээ багийг удирдаж орсон Монгол Улсын ардын багш Ч.Насантогтох зөв сонголт хийвэл дөрвөн медаль гэж хэлсэн бол МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга таван медаль гэсэн тооцоог хийсэн байж.
Энэ олимпийн наадмын Монголын багийн баатар бол 25 дахь медалийн эзэн Доржсүрэнгийн Сумъяа байлаа. 1998 онд Монгол Улсад эмэгтэй жүдо бөх хөгжснөөс хойш 28 жилийн дараа олимпийн медальтай анхны эмэгтэй жүдочтой боллоо. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр, Л.Отгонбаатар нарт медалийн боломж ойрхон байв.
Жүдо бөхийн төрөлд Монголын жүдочид нэг мөнгө, шагналт V байр хоёр, VII байр нэг гэсэн амжилтаар 136 орноос 16 дугаарт бичигдлээ. Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнд 136 орон оролцож 24 улс медаль хүртэж 112 хоосон буцлаа. О.Ууганбаатар, Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар эхний учраадаа өвдөг шороодсон юм.
ЧӨЛӨӨТИЙНХНИЙ 36 ЖИЛ ТАСАРСАН МЕДАЛЬ
1980 оны олимпод Ж.Даваажав мөнгө, Д.Оюунболд хүрэл медаль хүртснээс хойш өнөөдрийг хүртэл эрэгтэй багийн медаль есөн олимптой дүйцэхүйц хэмжээнд буюу 36 жил турш тасарлаа. Лондон-2012 олимпийн наадамд анхны медалиа хүртсэн эмэгтэй баг ч Риогоос хоосон буцлаа. 2013, 2014, 2015 оны дэлхийн аваргын дэвжээнд ёстой л гялалзаж байсан чөлөөтийн шигшээ багт Рио-2016 олимпийн наадам хатуухан байлаа.
Г.Мандахнаран гавьяат, багш нар булхайтай шүүлтийн эсрэг хийсэн үйлдэл барилдааны талаар дуулиан шуугиан одоо ч тасраагүй байна. Шүүгч нэгэнт шийдвэрээ гаргаж, медаль эзэддээ очлоо. Тамирчдыг үзүүлсэн амжилтаар нь жагсаавал:
Эрэгтэй 57кг | Э.Бэхбаяр | 20 бөхөөс -14 дүгээр байр |
Эрэгтэй 65кг | Г.Мандахнаран | 21 бөхөөс-Шагналт V байр |
Эрэгтэй 74кг | П.Өнөрбат | 20 бөхөөс -16 дугаарт |
Эрэгтэй 8кг | О.Үйтүмэн | 19 бөхөөс-15 дугаарт |
Эрэгтэй 97кг | Д.Хүдэрбулга | 20 бөхөөс-15 дугаарт |
Эрэгтэй 125кг | Ж.Чулуунбат | 169 бөхөөс-16 дугаарт |
Эмэгтэй 53кг | Э.Сумъяа | 19 бөхөөс -12 дугаар байр |
Эмэгтэй 58кг | П.Орхон | 20 бөхөөс-Долдугаар байр |
Эмэгтэй 63кг | С.Батцэцэг | 19 бөхөөс- 12 дугаар байр |
Эмэгтэй 69кг | О.Насанбурмаа | 18 бөхөөс-Наймдугаар байр |
ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ ДОЛОО ДАХЬ БОКСЧИН
Монголын олимпийн түүхэн дэх 26 дахь медальтан. Олимпийн медальтай долоо дахь боксчин. Олимпийн наадмын 14 дэх хүрэл медальтан бол ОУХМ Доржнямбуугийн Отгондалай. Медалийн болзол хангачихаад баярлаж хөөрөлгүй өнгөө хувиргах тулаандаа шуудхан л бэлдсэн. Мөнгөн медалийн төлөөх тулаан харин түүнийг харамсал, харууслаар булж нулимсыг нь үзээд авав.
Танхимд цугласан үзэгчид Д.Отгондалайд ялалт өгсөн ч шүүгч Францын Софианэ Умьегийн гарыг өргөв.
Шигшээд шалгарсан Бразилийн бокчин Робсонг Д.Отгондалай өмнө нь хоёр удаа илт давуу ялж байсан нь энэ ялагдлын гол шалтгаан гэдгийг анхны багш Ё.Төмөрбат хатуухан хэлсэн.
Жин | Нэр | Байр |
Эрэгтэй 49кг | Г.Ган-Эрдэнэ | 22 боксчиноос-Есдүгээрт |
Эрэгтэй 52кг | Х.Энх-Амар | 26 боксчиноос-17 дугаарт |
Эрэгтэй 56кг | Э.Цэндбаатар | 27 боксиноос -Шагналт V байр |
Эрэгтэй 64кг | Б.Чинзориг | 27 боксчиноос-Есдүгээрт |
Эрэгтэй 69кг | Б.Түвшинбат | 28 боксчиноос- Есдүгээрт |
ЭХ ОРОНДОО ТАЕКВОНДОГИЙН АНХНЫ ЭРХИЙГ АВЧИРСАН П.ТЭМҮҮЖИН
"Рио-2016" олимпийн наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр оролцлоо. Энэ түүхэн амжилт эзэн бол “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин эхний тулаандаа гайхалтай ялалт байгуулж Монголчуудаа төдийгүй олимпийн наадмыг үзэж суусан хөгжөөн дэмжигчдийг омогшууллаа. Хожигдож яваад шийдвэрлэх үеийн сүүлийн нэг минутад 10 оноо авсан түүний тоглолтыг хүн бүр шагшин магтаж танхим даяараа түүнд суудлаасаа босч баяр хүргэж байлаа.
Таеквондогийн 68кг-д өрсөлдсөн П.Тэмүүжин шилдэг наймд үлдсэн. Харин хагас шигшээд үлдэх тулаандаа 7:4-өөр Лондон-2012 олимпийн наадмын аварга Испанийн тамирчин Жоел Гонзалез Бониллад ялагдсан.
Энэ олимпийн наадмаар өөрийгөө танилцуулсан П.Тэмүүжин гэж хэн байв.
Тэрбээр их спортын өлгий нутаг Дархан-Уул аймагт төрж өссөн. П.Тэмүүжин 2007 онд 12 настайдаа бие хамгаалах урлагаар хичээллэхээр шийдэж Ж.Ариунбаяр багшид шавь оржээ. Кино үзэхээр л зодолдож байгаа хүмүүс гоё харагдаад. Хөлөөрөө гоё өшиглөдөг болох, сайн зодолдож сурах хүсэл эрмэлзлээр ийм сонголт хийжээ.
"Рио-2016" олимпийн наадмын 68кг-д Ази тивийн төлөөлөл БНСУ, Монгол, Йордан гэсэн гурван улс эрх авсан. Эх орноо төдийгүй тивээ төлөөлдөн туладсан П.Тэмүүжин, шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Солонгос дасгалжуулагч Хо Ин Ён, бэлтгэл хангагч А.Түмэнбаяр, их эмч М.Булган нарт баярлалаа.
МАРАФОНЧИД ТАВУУЛАА ЗАМАА ДУУСГАВ
Монголын шилдэг марафонч Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар дүү нарынхаа хамт Риод тавуулаа уралдаж замаа дуусгаж барианд орлоо. Рио-2016 олимпийн наадмын эмэгтэй марафонд өрсөлдсөн Б.Мөнхзаяа 2:43:55 секундын амжилтаар 72 дугаарт, Л.Отгонбаяр 2:45:55 секундын амжилтаар 85 дугаарт орсон.
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Олимпийн мөнгө, хүрэл медальт Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн. Б.Сэр-Од 2:24:26 секундээр 92 дугаарт, Д.Гантулга 2:27:42 секундээр 107 дугаарт, Ц.Бямбажав 2:36:14 секундийн хугацаатайгаар 130 дугаар байрт тус тус барианд орсон юм. Гараанаас нийт 155 тамирчин гарсан ч 15 тамирчин уралдаанаа дуусгаж чадалгүй замаасаа гарсан юм.
МЭРГЭН БУУЧИД ШИГШЭЭД ШАЛГАРСАНГҮЙ
Зургаа дахь олимпийн наадамд оролцож Монголын багийн нэгэн дээд амжилт тогтоосон О.Гүндэгмаа тэргүүтэй гурван мэргэн бууч Риод цэц мэргэнээ сорьсон. Мэргэн буучдын салхийг хагалж эхний өдөр ОУХМ Г.Нандинзаяа хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд 414,8 оноогоор 14-р байр эзэлсэн.
Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 379 оноогоор 20 дугаар байрт, Ц.Мөнхзул 10 метрийн дасгалд 378 оноогоор 32 дугаарт байрт орсон юм. 25 метрийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар урьдчилсан буудлагад 580, 579 оноогоор 11, 12 дугаар байрт орсон. 50 метрийн урт бууны Г.Нандинзаяа 582 оноотой 9-р байранд эрэмбэлэгдэж финалд орж чадаагүй тэмцээнээ дуусгасан билээ.
НАСАНДАА АХАДСАН АМЖИЛТЫН ЭЗЭН М.АНХЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдлөө. Энэ ангилалд нийт 20 тамирчин өрсөлдсөнөөс Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 106, түлхэлттэй өргөлтөөр 131 өргөж нийлбэр дүнгээр 237 оноотойгоор наймдугаар байрт бичигдлээ.
Түлхэлттэй өргөлтөөр 135 кг-ийг хоёр удаа захиалсан боловч өргөж чадсангүй. Гэсэн хэдий ч анхны олимпдоо оролцож буй дөнгөж 18 настай М.Анхцэцэг маань бөмбөрцгийн шилдэг найман туйванчийн нэг боллоо.
Б.ЕСҮЙ МОНГОЛ УЛСЫН РЕКОРД ШИНЭЧЛЭВ
Рио 2016 зуны олимпийн XXXI наадамд анх удаа оролцсон Б.Дөлгөөн эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн урьдчилсан шатны уралдаанд 24.90 секундийн хурдаар 85 тамирчнаас 60 дугаар байрт орсон.
Монголын багийн отгон охин 16 настай Б.Есүй 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекорд шинэчилсэн.
Энэ талаараа "Өөрөөсөө ахмад туршлагатай олимп, дэлхийн медальтай тамирчидтай энэ том наадамд уралдаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Өндөр зэрэглэлийн тамирчидтай зэрэгцэж уралдахаар гоё юм байна. 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг 29,51 секундын амжилтаар миний хувьд эзэмшдэг. Рио-2016 олимпийн наадам ирсэн зорилгоо биелүүлж үндэснийхээ рекордыг шинэчилж 28.40 болгосондоо баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН САЛХИЙГ ХАГАЛСАН Ж.ГАНТӨГС
Монголын баг тамирчдаас байт харваач Жанцангийн Гантөгс олимпийн наадмын салхийг хагалж, тэмцээнээ амжилттай эхлүүлсэн. Ж.Гантөгс байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 664 оноо авсанаар амжилтаараа 24-д бичигдэж, дараахь шатанд өрсөлдөх шилдэг 32 тамирчны тоонд зүй ёсоор багтсан юм.
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хасагдах шатны тэмцээнд ОУХМ Ж.Гантөгс эхний учраандаа Тайландын тамирчинтай таарч, 3:7-гийн харьцаатайгаар ялагдал хүлээсэн.