Олимпийн талбарт хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн АНУ-ын тамирчид Риогийн наадамд медалийн тоо болоод чансаагаар тэргүүллээ. Тэд нийт 121 медаль хүртсэний 46 нь алт, 37 нь мөнгө, 38 нь хүрэл. Лондонгийн олимпод 103 медаль авч байсан бол Риод энэ амжилтаа ахиуллаа.
1980 оны Москвагийн олимпийн наадмыг бойкотолсноос хойш олимп бүрт багийн амжилтаар манлайлж байсан Америкчууд найман жилийн өмнө Бээжингийн олимпийн наадамд медалийн тоогоор хятадуудад дийлдсэн.
Америкчуудын ноёрхдог усанд сэлэлтийн төрөлд “Загасан хүн” Майкл Фелпс тэргүүтэй тамирчид медалийн ургац хурааж чадсан. Тэд усанд сэлэлтийн төрөлд л гэхэд 16 алт, найман мөнгө, есөн хүрэл медаль хүртэв. Үүнээс усан спортын бүх цагийн шилдэг тамирчин Майкл Фелпс таван алт, нэг мөнгөн медальтай Риог үдсэн. Мөн орчин цагийн Майкл Фелпс буюу "Төмөр хатагтай" хэмээн нэрлэгдээд буй Кэти Ледеки дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн бол усанд сэлэгч Натан Адриан хоёр алт, хоёр хүрэл, Симона Мануел хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн спортын гимнастикийн төрөлд шуугиулж буй од Симона Байлз Риогоос дөрвөн алт, нэг хүрэл хүртэж АНУ-ын медалийн тоог нэмэв. Үүнээс үзэхэд АНУ зөвхөн усанд сэлэлт, гимнастик гэсэн төрлөөр медалийн чансаагаа ахиулсан байна.
Риогийн олимпод АНУ-аас хамгийн их буюу 567 тамирчин спортын 38 төрөлд өрсөлдсөн. АНУ-ын Дармутын коллежийн Бизнесийн сургуулийн судлаачид Бразилын тэнгэрт төрийн далбаагаа хамгийн ихээр мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх улс Америк хэмээн таамагласан юм. Тэдний тооцооллоор Америкийн тамирчид Риогийн наадмаас нийтдээ 105 медаль хүртэнэ гэж үзсэн.
Тэгвэл судлаачдын Риогийн олимпийн судлаачид, мэргэжилтнүүдийн таамгийг эвдлээ. Сэргээшийн дуулианы улмаас Оросын хөнгөн атлетикчид олимпийн наадамд оролцож чадаагүй нь Америкийн тамирчдад боломж олгов гэж шинжээчид таамаглаж байна.
Медалийн чансаагаар хоёрдугаар байрт Их Британи улс орлоо. Тус улс Риогийн олимпоос нийт 67 медаль хүртсэний 27 нь алт, 23 нь мөнгө, 17 нь хүрэл медаль байлаа. Их Британийн тамирчид дугуйн спортын төрөлд 11, хөнгөн атлетикийн төрөлд долоо, гимнастикаар гурван медаль тус тус хүртлээ.
Нутгийнхаа талбарт нийт медалийн тоогоор илүүрхэж байсан Хятадууд зуны XXXI олимпийн наадамд жагсаалтын гуравдугаарт орж, нийт 70 медаль хүртэв. Тодруулбал 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл медаль байв.
Риогийн олимпийн наадамд Хятадаас 403 тамирчин оролцсон бөгөөд Хятадууд уламжлал ёсоор усанд үсрэлт, гимнастик, бадминтон болоод ширээний теннисний төрлөөр илт давуу амжилт үзүүлэв. Хүндийг өргөлт болоод усанд сэлэлтийн төрлөөр 12 аваргатай болсон байна. Хятадууд Лондонгийн олимпод тэд 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл, нийт 87 медаль хүртэж байсан бол Риод энэ амжилтаа ахиулж чадсангүй.
Харин манай хойд хөрш ОХУ-ын хувьд 19 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 56 медальтайгаар өндөрлүүлж байна. Сэргээшийн дуулианы улмаас зөвхөн уртын харайлтын төрөлд ганцхан хөнгөн атлетикчээ оролцуулсан юм. ОХУ Риод 237 тамирчнаа оролцуулсан бөгөөд олон медалиа чөлөөт, туялзуур сэлэм, гимнастик, жүдо гэсэн төрлөөс хүртэв.
Олимпийн талбарт өрсөлдсөн дэлхийн 206 орноос 78 нь медаль хүртэж чаджээ. Монгол Улсын баг тамирчдын тухайд нэг мөнгө, нэг хүрэл медалиар жагсаалтын 67 дугаар байрт бичигдсэн амжилттай Риогийн олимпийг үдэж байна.
Медалийн чансаагаар топ 10-т орсон арван улсыг танилцуулж байна.