РИО2016: Олимпийн наадмын хаалтын ёслол эхэллээ

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-22 08:10 GMT+8

Бүтэн 17 өдөр үргэлжилж, 205 орны 11544 тамирчин өрсөлдсөн хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадам аваргуудаа тодруулж, алтан медалиа зүүж дууслаа.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 78 орны тамирчид медаль хүртсэнээс, Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Медалийн чансаа, тоог АНУ-ын баг тамирчид 121 медальтайгаар тэргүүлсэн бол Их Британи, БНХАУ-ын тамирчид удаалжээ. 

Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 22-ны өглөөний 08:00 цагаас XXXI олимпийн хаалтын арга хэмжээ ёслол төгөлдөр эхэллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 959 санал өгсөн байна.

Дээшээ