“Рио 2016" зуны XXXI олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн финалын тоглолт болж өндөрлөлөө. Олимпийн аваргын төлөө АНУ болон Сербийн шигшээ багууд хүч үзсэн юм.
"Мөрөөдлийн баг" өрсөлдөгчөө 96:66 онооны харьцаагаар бут ниргэж, гурван олимп дараалан аваргалж байна.
Тус тоглолтод Кевин Дюрант 31 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Неманвя Недович 14 оноо авч багаа тэргүүлжээ. Тоглолтын хоёрдугаар үеэс эхлэн Америкийн сагсанбөмбөгчид тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Хоёрдугаар үе дуусахад "Мөрөөдлийн баг" өрсөлдөгчөө 22 оноогоор илүүрхэж байсан юм.
Ингэснээр Сербийн тамирчид сүүлийн мөч хүртэл онооны харьцааг тэнцүүлж чадалгүй, "Мөрөөдлийн баг"-т хожигдлоо.
Ийнхүү АНУ-ын шигшээ баг 18 удаа олимпийн наадамд оролцсоноос үүний 15-д олимпийн аварга боллоо.