Үзэсгэлэнд монгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуу бүтээж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын адистид оршсон, шилдэг бүтээлүүд багтсан юм.
Мөн Монголын урлагийн эх өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалж буй цутгамал, модон сийлбэр, хөөмөл, цаасан шуумал, шүтээн зураг, зээгт наамал, уран хатгамал зэрэг сор бүтээлүүдээс дээжлэн бүтээсэн долоон бүлэг бүхий "Монголын урлаг" цомгийг англи хэлээр хэвлүүлэн үзэгч олноо өргөн толилуулж байгаа билээ.
“Шүтээн зураг” үзэсгэлэн, “Монголын урлаг” цомгийн нээлт өнөөдөр Чойжин ламын сүм музейд 11 цагт болно.