Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тогтоодог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг аж. Монгол Улсын хэмжээнд 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүр нэг цоорхой шүдтэй гэсэн үзүүлэлттэй байв. Харин сүүлийн үед гурван шүд нь цоорхой, эсвэл авахуулсан байдаг тухай эмч нар хэллээ.
Шүдний цоорол өвчин улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай байна гэдгийг ч онцлов. Шүд өвчилбөл бөөр, зүрх өвчлөх нөхцөл бүрддэг. Иймээс шүдний эмч нар амны хөндийн эрүүл мэндэд илүү анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Нэг сургуулийн нэг ангийнхан, цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн дотор эрүүл шүдтэй хүүхэд тун ховор болжээ.
12 настай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 94 хувьтай байна
Ийн газар авсан амны хөндийн өвчлөлийг таслан зогсоохын тулд Засгийн газраас “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2006- 2011, 2011-2015 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Гэвч төдийлэн үр дүн гараагүй гэдгийг дунд сургуулийн багш нар болон шүдний эмч шүүмжилж байв. Уг нь хөтөлбөрийн хүрээнд эрүүл шүдтэй хүүхдийн тоог 24.4 хувиар өсгөнө гэж тооцоолжээ. Гэвч өнөөдрийн байдлаар ийм үзүүлэлтэд хараахан хүрч чадаагүй байна.
Шүд цоорох өвчин элбэг байгааг ундны устай холбон тайлбарладаг. Зарим аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэдэг. Мөн чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдсэн.
Сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг дадал хангалтгүй байна. Энэ нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болдог хэмээн дүгнэжээ. Гэтэл өдгөө 5-12 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох эмгэг 80 гаруй хувьтай байгааг мэргэжлийн эмч хэлж байлаа.
Шүдний цоорлоос болж бөөр, зүрхний өвчлөл элбэг байгааг ч үгүйсгэсэнгүй. Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин тэргүүлэх зэрэгт бичигдэх болсон. Бөөрний эмгэг ч ялгаагүй газар авчихаад байна. Энэ бүхний өвчлөлийн нэг шалтгаан нь шүд цоорох эмгэг аж.
Тиймээс хүүхдүүдийнхээ амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад бид анхаарах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдийн шүдний эрүүл, эсэхийг шалгадаггүй. Шүд нь өвчлөөд, бүр хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг тухай эмч нар хэлж байсан. Сүүлийн үед сүүн шүд нь дөнгөж ургаж эхэлмэгцээ цоордог болжээ. Энэ нь шөнөжин хөхөө хөхүүлснээс үүдэлтэй гэж шүдний эмч тайлбарлаж байв.
Дэлхийн ихэнх орон хүүхдийн шүдний өвчлөлөөс хамгаалахад ихээхэн анхаарал хандуулдаг. БНСУ л гэхэд амны хөндийн өвчлөлийг бүрмөсөн арилгаж чаджээ. Насанд хүрсэн иргэнийх нь нэг л шүд цоорсон байвал цэргийн албанд явуулдаггүй гэж тус улсад ажиллаад ирсэн эмэгтэй ярьж байсан. Япон ч мөн ижил иргэдээ шүд цооролт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тун санаачилгатай ажилладаг аж.
Харин манай улс сүржин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн нэр зүүгээд өнгөрөв. Эцсийн дүнд шүд цооролт өвчний тархалт өндөр хэвээр үлдлээ. Уг нь байшингийн булан хонгил бүрт л шүдний эмнэлэг гэсэн хаяг харагддаг.
Угтаа бол энэ нь өвчлөл ямар түвшинд байгааг, эрэлт хэрэгцээ хэр их байгааг батлаад өгөх дүр зураг юм. Хамгийн гол нь цоорсон хойно нь бус өмнө нь хамгаалж сэргийлдэг байх эрүүл ахуйн боловсрол монголчуудад дутагдаж байна.
Б.Гандолгор