Сангийн яамнаас Монгол Улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн даруйд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг УИХ-ын даргаас хүснэ хэмээн мэдэгдэж байсан.
Харин тодотголыг боловсруулахад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс гадуур зарцуулагдсан төслүүдийг нэгтгэхэд багагүй хугацаа шаардагдаж байгааг Сангийн яамны төлөөлөл тайлбарлаж байв.
Иймд ээлжит бус чуулганыг энэ сарын 25-н буюу ирэх пүрэв гарагт хуралдуулах төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлж байна. Ээлжит бус чуулган ямар зорилгоор, яаж хуралдах ёстой вэ гэдэг дэг хуульд бий. Тодруулбал, онц чуулганы дараа ордог тул өргөн барьсан асуудлаас гадна тодорхой тулгамдсан асуудлаар хуралдах учиртай.
Засгийн газраас баталсан тогтоолоор энэ сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх ёстой. Мөн энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоохоор болсон.
Товчхондоо бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж байгаа. Тэгэхээр төсвийн тодотголыг энэ зарчмаар боловсруулж байгааг мөн албаныхан хэлж байна.
Б.Сэлэнгэ