Бодлогын хүү өсөхөөр зээл олголт хумигдан, эдийн засгийн эргэлт саарна гэж дийлэнх хүн үздэг. Монгол банкны захирлуудын зөвлөл бодлогын хүүг 10.5-15 хувь болгон огцом өсгөлөө. Энэ нь амаргүй шийдвэр байсныг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолсон.
Тэгвэл “Голомт” банкны нөөцийн удирдлагын газрын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ бодлогын хүү өссөнөөр эдийн засгийн эргэлт шууд удааширна гэсэн математикийн тэгшитгэл шиг цор ганц хариу байхгүй. Засгийн газрындараагийн алхмуудыг харзнах хэрэгтэй гэсэн юм.
Бодлогын хүү өсмөгц дагаад бүх хүү шууд хөдөлнө гэсэн математик тэгшитгэл шиг ганц хариу бодит амьдралд байхгүй.
-Монгол банкны захирлуудын зөвлөл хуралдан, бодлогын хүүг 15 хувь болгон огцом өсгөснөө энэ сарын 18-нд зарлалаа. Энэ шийдвэр бизнес эрхлэгчдэд хүнд тусна.
-Монгол банкны шийдвэрийг уншихаар төгрөгийн үнэ цэнийг өсгөх зорилгоор бодлогыг хүүг өсгөлөө гэсэн байсан. Үүнтэй төстэй үйл явдал 2009 онд тохиосон. Тухайн үед бодлогын хүүг 9.75-14 хувь руу буюу 4.25 функтээр мөн л огцом нэмсэн. Үүний өмнө ханш 1,150-аас 1,550 төгрөгт хүрч харвасан байлаа. Суурь талаас нь харвал тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт бага, гадаад худалдаа алдагдалтай, валютын нөөц шавхагдсан үе.
2009 онд бодлогын хүүг өсгөснөөр ханшийг тогтворжуулж, эргээд бага зэрэг бууруулж чадсан. Үүний дараа IMF-ийн хөтөлбөрт хамрагдаж, оны эцсээр Оюу толгойн гэрээг үзэглэсэн. 2010 он гэхэд түүхий эдийн үнэ ч өссөн байв. Энэ бүхнээс улбаалан валютын нийлүүлэлт аажмаар өсөж, 2010 оноос эдийн засаг сэргэн, 2011 оны дунд үед доллар 1500-гаас уруудан, 1200 төгрөг болсон байв. Эдийн засаг тогтворжиж, сайжраад ирмэгц ердөө зургаан сарын дараа хүүг 14-өөс 10 хувь болгож эргээд бууруулсан.
Тэгэхээр одоогийн шинэ Засгийн газар ирэх нэг жилд эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадвал хүүг эргээд бууруулах боломжтойг энэ үйл явдал хэлж байна шүү дээ.
-Оройтсон шийдвэр байв уу эсвэл яг цагтаа гарсан уу. Яагаад гэвэл төгрөг сүүлийн хоёр сарын турш суларлаа.
-Ханш яагаад өсөв гэдэг шалтгаан их чухал. Эдийн засаг маш хүнд байгаа, цаашид улам хүндэрнэ гэсэн хэт гутранги хүлээлтээс үүдэж, эдийн засагт оролцогч талууд доллар худалдан авч, ханшийн зөрүүнээс ашиг хийх үйлдэл хийсэн нь ханш огцом өсөх гол шалтгаан болсон гэж бодож байна. Өнгөрсөн хоёр сарын хугацааны эрэлтийн 30-40 хувь нь хиймэл эрэлт байсан.
Харин хоёр сарын дараа бодлогын арга хэмжээ авч байгаа нь 2008-2009 онд дөрвөн сарын хугацаанд ханш үргэлжлэн өссөний дараа хүүг өсгөсөнтэй харьцуулахад богино хугацаа. Тэгэхээр Монгол банк боломжийн хугацаанд шийдвэрээ гаргасан.
-Бодлогын хүү өссөнөөр хадгаламжийн хүү өсөн, зээл олголт хумигдан, эдийн засгийн эргэлт саарна гэж дийлэнх хүн үздэг. Таны бодлоор энэ үр дагавар эдийн засагт хэзээнээс бий болох вэ?
-Мөнгөний бодлогын нөлөө зургаан сарын дараа эдийн засагт мэдрэгддэг гэсэн Монгол банкны эмпирик судалгаа бий. Энэ хугацаанд Засгийн газраас эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлвэл бодит эдийн засагт бодлогын нөлөө бүрэн шингэж амжихаас өмнө эргээд хүүгээ бууруулж болно. Тэгэхээр бодлогын хүү өсмөгц дагаад бүх хүү шууд хөдөлнө гэсэн математик тэгшитгэл шиг ганц хариу бодит амьдралд байхгүй.
Бодлогын хүү бол 100 хувь Монгол банкны удирддаг дотоод хувьсагч. Нэг өсгөчихээр заавал хэдэн жилээр өндөр түвшинд хадгалах ёстой гэсэн үг биш. Үүнийг нь 2009 оны түүх гэрчилнэ. Ер нь төв банкны шинжээчид энэ шийдвэрийг гаргахдаа богино, дунд, урт хугацааны шууд ба шууд бус эерэг, сөрөг нөлөөллийг нарийн судалж, тооцсоны эцэст гаргасан болов уу. Учир нь энэ бол маш чухал шийдвэр. Ийм чухал шийдвэрийг маш нухацтай бодож гаргасан гэж бодож байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ДАРААГИЙН ХЭРЭГСЭЛ АЛТ
-Ханшийн зөрүүнээс ашиг олох гэсэн иргэд, ААН-үүдийг буруутгах аргагүй. Ер нь бидэнд хөрөнгө оруулах, ашиг олох өөр ямар хувилбарууд бий вэ. Нэг бол өндөр хадгаламж руу хошуураад, нэг бол доллар авах байдлаар хоёр туйлын хооронд савлаад л байх уу?
-Маш чухал асуулт байна. Бодит амьдрал таны хэлж байгаа шиг л байна. Өөр сонголт хийе гэхээр хөрөнгийн захын хөгжил сул. Иргэд хувьцаа авч чадахгүй байна. Үл хөдлөхөд хөрөнгө оруулъя гэхээр хөрвөх чадвар муу, урт хугацааны хөрөнгө оруулалт болчихдог. Харин иргэд, ААН-үүдэд хөрвөх чадварын эрсдэлгүй, өгөөж нь боломжийн, богино хугацааны хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Тэгэхээр бидэнд алт гэдэг сонголт үлдэж байна. Монгол улс алтны нөөцөөр баялаг, алт олборлогчид хангалттай олон учраас алт олдохгүйн зовлонгүй. Иргэд, ААН арилжааны банкуудаас алт авч болдог, хуулийн орчин нь нээлттэй бол доллар авахын оронд алт авч болно. Алт эзэмшсэнээр алтны болон долларын ханшаас зэрэг ашиг олох боломжтой. Энэ нь доллар дээр үүссэн ашгийн төлөөх спекуляци эрэлтийг бууруулна. Ингэснээр ханшийн савлалт буурч, эдийн засаг тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. Иргэд, ААН-үүд нь алтанд хөрөнгө оруулах боломж дэлхийн улс орнуудад маш өргөн.
Жишээ нь манай урд хөрш эрт үеэс алтыг үнэ цэнээ хадгалах хөрөнгө оруулалт, баян чинээлэг байхын билэгдэл болгож, өргөн ашиглаж ирсэн. Хятадад нэг жилийн биет алтны эрэлт 1000 тонн. Биет алт гэдэг нь үнэт эдлэлүүд, гулдмай, зоос зэрэг юм. Нөгөө талдаа биет бус алтны арилжаа мөн өндөр хөгжсөн байна.
-Иргэд алт худалдан авснаар ямар хэмжээний өгөөж хүртэх боломжтой вэ?
-Жишээ нь, та хоёр сарын өмнө зуун грамм алт авсан гэе. Хоёр сарын өмнө нэг ам.доллар 1950 төгрөг байсан бол унц алтны үнэ 1330 ам.доллар байсан. Харин өнөөдөр ам.доллар 2250 төгрөг, унц алтны үнэ 1350 ам.доллар гэхээр грамм тутамд 1715 төгрөгийн ашиг авна.
-Дан ганц долларын үнээс биш алтны үнээс хамаарч байна шүү дээ. Алтны үнэ олон улсад хэр зэрэг хэлбэлздэг вэ?
-Хамгийн сүүлд BREXIT (ИБУИНВУ Европын холбооноос гарах болсноо мэдэгдсэн) болоход ханш ихээхэн савласан. Найман цагийн дотор 100 доллараар өссөн. Нэг грамм алтнаас 6100 төгрөгийн ашиг олох боломж байсан гэсэн үг. Нэг грамм алт тухайн үед 82700 төгрөг гэхээр өдөрт 7 хувийг ашиг олох боломж байсан. Гэхдээ ийм өндөр савлагаатай өсөлт байнга тохиолдохгүй. Үүнтэй төстэй өндөр өсөлт есдүгээр сарын 11-ний халдлагаар гарсан удаатай. Харин 10-30 доллараар алтны үнэ хэлбэлзэх нь байдаг л тохиолдол.
Дандаа ханш өсөх тохиолдол ярьлаа. Эсрэгээрээ ханш унаж болно. Энэ тохиолдолд алт авсан иргэд, ААН-үүд анх авсан үнээрээ эргүүлээд зарах боломж бас байж болно.
- Ярилцсанд баярлалаа.