2016-2017 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн асуудал чухал байдаг.
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн жилд сурах бичиг борлуулах зөвшөөрөл бүхий компаниудыг зарласан. Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүртээмж ямар байгаа талаар салбар яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас тодрууллаа.
-Энэ жил сурах бичгийн хүртээмж ямар байна вэ? Хэддүгээр анги хүртэл үнэгүй сурах бичгээр хангадаг юм бол?
-Засгийн газрын тэмдэглэл ёсоор I-V ангид төрөөс зуун хувь сурах бичгээр үнэгүй хангана гэж заасан байдаг. Харин VI-XII ангид 40 хүртэлх хувийг төр хэвлэн түгээдэг. Ингэхдээ жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэдэг. Энэ нь 10-15 хувь байдаг бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг. Үүнд:
- Амжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй
- Нэг айлын гурав болон түүнээс дээш хүүхэд ЕБС-д сурч байгаа бол,
- Бүтэн болон хагас өнчин хүүхдүүд хамрагддаг.
Эдгээр хүүхэд номын сангаар дамжуулан авч хэрэглээд, хичээл дууссаны дараа эргүүлэн өгнө. Тэгэхээр VI-XII ангийн сурагчдын 50-60 орчим хувь нь сурах бичгээ худалдан авна.
-VI-XII ангид дунджаар хичнээн сурах бичиг хэрэглэдэг юм бол?
-VI-XII ангийн нийт зуугаад нэрийн сурах бичиг байдаг. Нэг ангид дээд тал нь 17 сурах бичиг, доод тал нь 8 сурах бичиг хэрэглэдэг.
-Сурах бичгийн дундаж үнэ хэд байгаа бол?
-Энэ хичээлийн жилд есөн компани сурах бичиг хэвлэх эрх авсан. Энэ компаниудын худалдах дундаж үнэ 2720 төгрөг орчим байна. Компаниуд сурах бичгийг ихэвчлэн өөрийн нэрийн барааны дэлгүүрээр зарна.
Мөн бид сурах бичиг худалдаалах нэг цэгийн үйлчилгээг энэ сарын 27-ноос аравдугаар сарын 1-н хүртэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг давхарт ажиллуулна. Сурах бичгүүдийг нэг дороос, яамны тогтоосон үнээр худалдан авах боломжтой гэсэн үг.
-Өнгөрсөн жил хичээл эхлэхэд сурах бичиг борлуулдаг компаниуд лангуун дээрээ номгүй байхад дамлан худалдаалж буй иргэд номтой байсан. Тэр хэрээр сурах бичгийн үнэ өссөн шүү дээ. Дахин ийм зүйл гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид энэ тал дээр гол анхаарлаа тавьж ажиллаж байна. Компаниуд сурах бичгийн хүртээмж дээр анхаарах ёстой. Дэлгүүр дээр “дууссан” гэсэн тайлбар өгөхгүй байх талаар анхаарч ажиллахыг анхааруулсан. Эрх авсан есөн компани нийлүүлэлтийг сайтар хангаж, Гар дээрээс дамлан худалдаалж байгаа хүмүүст худалдахгүй байх, хэрэв худалдан борлуулсан нь тогтоогдвол гэрээг цуцлахаар байгаа. Хоёрдугаарт сурах бичиг эрэлт байгаа бол нийлүүлэлтийг гацааж болохгүй гэсэн шаардлага тавьж байна.
Өнгөрсөн жил түрээсийн сурах бичгийн хугацаа дууссантай холбоотой орон нутагт худалдан борлуулах цэг байхгүй, цөөн тоотой хэвлэсэн асуудал үүссэн. Энэ жил нийлүүлэлтээ зогсоож болохгүй, нэрийн дэлгүүрүүд байнга сурах бичигтэй байх ёстой гэсэн чиглэлийг өгч байна. Энэ долоо хоногт компаниудын удирдлагатай уулзаж хамтран ажиллана. Ер нь бол сурах бичгийг хэвлэн, борлуулах хүсэлтийг маш олон компани өгдөг. Хэрэв гэрээний нөхцөлийг зөрчвөл гэрээг цуцлан, дараагийн компанид шилжүүлнэ.
Аймаг нийслэлийн боловсролын газрууд энэ тал дээр нэлээн үүрэг хүлээн ажиллаж байна. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрэлтийн талаар мэдээллийг компаниудад өгөх, аймагтаа нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулахад компаниудад дэмжлэг үзүүлэх чиглэлийг өгсөн. Мөн аймаг бүр хүүхдүүдээ хичээлийн шинэ жилдээ сурах бичигтэй оруулах тал дээр төлөвлөлт гарган ажиллаж байна.