Монгол Улс энэ онд улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ намрын ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа хураан авахаар тогтоосноо тус яамнаас мэдээлсэн байна.
Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой 375 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй байна. Харин улсын нийт хэрэгцээнд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг. Мөн 2017 оны тариалалтад 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн буудай нөөцлөхөөр төлөвлөжээ.
Салбарын яамны хувьд нийт нутгийн тариалалтын явцад тулгуурлан урьдчилан баланс гаргаснаа танилцуулаад байна. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг долоон аймагт зуншлага сайн байсан нь ургацад эерэгээр нөлөөлж, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлжээ. Нэг га тутмаас 13-17 центнер ургац хураан авах боломжтой гэж үзсэн байна.
Харин улсын хэмжээнд дундаж нь 15 центнер байдаг талаар газар тариалангийн даатгал хийж байгаа “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компаниас мэдээлж байсан юм. Энэ оны хувьд долдугаар сарын эцэс, наймдугаар сарын эхээр хэт халсан нь тариалалтын болцыг хурдасгаж, гарцад нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж салбарынхан өмнө нь мэдээлж байв.
Улсын хэмжээнд байгаль цаг уурын хүчин зүйлсээс болж 20 мянган га талбайд ургац алдсан, болц дутуугаас болж 1.2 мянган га талбайн ургацыг малын тэжээл болгосон байна. Одоогоор ургац хураалтын бэлтгэл 85 хувьтай байна. Нийт нутгаар найм, есдүгээр сард хур тунадас ахиу орж эрт сэрүүсэх төлөвтэй байгаагаас ургац хураалтыг харьцангуй эрт эхлэхээр байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Т.Элиса