Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулсны дараа наймаас наян настай хүн бүр эдийн засгийн талаар ярьж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол буурсан, улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй, долларын ханш чангарлаа зэрэг сөрөг мэдээллийн араас бас нэгэн анхаарал татахуйц мэдээлэл ил болов.
Доктор Ч.Хашчулуун өнөөдөр болсон “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц, шийдвэр” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэрээр том төслүүдээ эхлүүлэх нь зөв гарц мөн. Гэвч бэрхшээл байсаар байна гэв.
Том төсөл гэхээр хамгийн түрүүнд Гачууртын алтны орд болон Тавантолгойн нүүрсний орд санаанд орно. Гачууртын ордын ашиглалт Ноён уулан дахь Хүннүгийн үеийн дурсгалд сөрөг нөлөөтэй гэдэг шалтгаанаар хойшилсон.
Тавантолгойн ордтой холбоотойгоор хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тогтоолын төсөл өргөн барилаа гэсэн мэдээлэл гарч байв.
Тэгвэл энэ ордод хөрөнгө оруулах асуудал 2015 онд байгуулсан гэрээний улмаас зогсонги байдалд оржээ. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Хятадын TTJVCO компанитай гэрээ байгуулснаар Баруун Цанхийн нэг тонн нүүрсийг 23 доллараар буюу үнэгүй шахуу борлуулж байгаа аж.
“Энэ бол зардлаа ч нөхөхөөргүй үнэ. Үүнийг эсэргүүцэн тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ амиа хорлох гэж оролдсон. 200 гаруй монгол ажилчныг тэр чигт нь хятадын компанийн мэдэлд өгч, шилжүүлсэн. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс таван толгой”-н дарга нар энэ талаар огт ярихгүй байна. Төрийн өмчид байсан ордыг тэд бараг зарчихсан. Тавантолгойн ордод олборлолт явуулах сонирхолтой ААН-үүдийн дунд өрсөлдөөн явуулж, үнийн, хөрөнгө оруулалтын саналыг нь харгалзан, зөвшөөрөл өгөх ёстой байтал тэгээгүй. Шууд гарын үсэг зурсан. Улс эндээс татвар, ашиг олоогүй. Тавантолгойн орд төрийн мэдэлд гэж бид боддог. Үнэн хэрэгтээ тийм биш” гэж доктор Ч.Хашчулуун ярив.
Хятад, Япон, Монголын гурван том компанийн консерциум Тавантолгойн ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг УИХ хүлээн аваагүй, гэнэт унагаасан юм.
Энэ нь Хятадын компанийг оруулж ирэх гэсэн төлөвлөгөө байжээ гэж одоогийн эрх баригчид дүгнэж байна. 2015 оны гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд шинэ хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломжгүй гэнэ.
TTJVCО нь Сингапурт төвтэй, Монгол Улсад бүртгэлтэй компани аж.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс