2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оюутны асуудлыг дараах байдлаар шийдэх юм.
Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг олгохыг зогсоохоор тусгасан байна.
Ингэснээр 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар болсон байна.
Үүний дүнд 2016 онд 9.6 тэрбум төгрөгөөр, цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулах аж.
Мөн оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болох юм байна.