“ Утасны анд ” булангийн зочноор “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Э.Энхболдыг урилаа. Тэрээр дэлгэцийн анхны уран бүтээлийнхээ зураг авалтыг дуусгаад байгаа аж.
-Сайн байна уу. “Утасны анд” байна. Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Энэ жилийг үр өгөөжтэй өнгөрөөлөө. “Яг түүн шиг” шоунд оролцсон. Саяхан нэг кинонд тоглож, зураг авалтаа дуусгалаа. Мөн Хонгконг дахь “International fashion mode” тэмцээний хэвлэлийн бага хуралд оролцоод ирлээ. Тун удахгүй “Говь” брэндийн намар, өвлийн шинэ загварын зураг авалт эхлэхэд бэлэн болж бүтээлүүд нь эхнээсээ гарчихсан. Хэд хоногоос хөдөө зураг авалтад явах гэж байна.
-Тоглосон киноныхоо талаар тодруулахгүй юу. Ямар ямар уран бүтээлчтэй хамтарч ажилласан бэ?
-Киноныхоо талаар ярих одоохондоо нууц. Уран бүтээлчийн хувьд загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа, “Тусгай салаа”-ны Сүлд буюу А.Алтанхуяг, жүжигчин Батука, “Шинэ үе”-ийн Б.Отгонтуяа, гавьяат жүжигчин Хүрлээгийн охин Намуун нарын залуу уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Киноны зураг авалт дуусч монтажныхаа ажилд орсон. Ирэх сарын сүүлээр нээлтээ хийнэ.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Төлөвлөсөн зүйл байлгүй яах вэ. Би ажлынхаа ард гарсны дараа л ярих дуртай. Хамтлагийн уран бүтээл, хувийн шинэ СD-нийхээ ажилд орж байна. Мөн ирэх сарын дундуур Хонгконг дахь “International fashion mode” тэмцээнд оролцоно. Арванхоёрдугаар сард Олон улсын нэг ажил байгаа түүндээ бэлдэнэ дээ.
Н.Батсуурь