Монголд ургадаг жижигхэн боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их. 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна.
Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг учраас хушны самрын чөмөг буюу идээ нь хүнсний болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойд тооцогддог.
Гэвч иргэд болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэх нь гэдэсний халдварт өвчнийг үүсгэхэд хүргэдэг.
Түүнчлэн самрыг цайруулсан цагаас эхлээд тоос, тоосонцор агуулж, цөмсөн хүн бүрт тоосжилтын харшил үүсдэг. Хүний биеийн дархлаа самар цөмөх болгонд суларсаар харшил, аллерги, зальгуур хоолой гүйсэн булчирхайн үрэвсэлүүд, арьсны өвчний эх үүсвэр болдог байна.
Болц, гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирусын бохирдол амархан үржиж халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй.
Гудамжинд зөвшөөрөлгүй худалдаж буй самрыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүж байна. Хотын ойролцоох зарим ойд шавьжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учир зориулалтын худалдаанаас худалдан авах хэрэгтэйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.