Олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Гадаад харилцааны яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлжээ.
Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна.
Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яам, удирдлага, албан хаагчдынхаа хандивын санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байгаа аж.
Төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарах аж.
"Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргажээ.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир