Энэ удаагийн сонгуулийг хавхтай, өөрсдийгөө хулганатай зүйрлэмээр. МАН бидэнд дараах өгөөшийг бэлтгэсэн.
- Татвар нэмэхгүй,
- Зээлийн хүүг бууруулна
- Төгрөгийн уналтыг зогсооно
- Цалин хөлсийг шатлалтайгаар жил бүр нэмэгдүүлнэ,
- Цалинтай ээж хөтөлбөр боловсруулна,
- Оюутны үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгоно,
- Өндөр хөгжилтэй оронд суралцагсадын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ,
- Мэргэжлийн сургалтын төвүүдэд суралцагсадын тоог нэмэгдүүлнэ,
- Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно
Гэтэл биднийг өгөөшийг нь үмхсэний дараа МАН амласныхаа эсрэг хийж эхлэхээр шийдсэнийг дөнгөж өчигдөр Сангийн сайд мэдэгдлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан хуулийн төслөөр бол:
- Татвар нэмнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг 10-12 хувь, хувь хүний орлогын албан татварыг мөн нэмэхээр болжээ. Үе үеийн АН, МАН-ын зөвхөн суудал авахын төлөө ямар ч бодлогогүй ажилласны хар гайг иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид л өнөөдөр ийнхүү нуруундаа үүрэхээр болжээ. Тэтгэврийн санг хоосруулсныхаа уршгийг иргэдээр төлүүлж байна. Хувь хүний орлогын албан татварыг жилийн 30 саяас дээш орлоготой иргэдэд 25 хувь болгон нэмэгдүүлснээр бусдаас гуйхгүй, амьдралаа болгоод явж байгаа дундаж орлоготой иргэдийг мөлжих нь. Ер нь энэ улсад ажлаа хийгээд амьдрах халгаатай, аль болох зүгээр суух эсвэл төр лүү зүтгэсэн нь иргэн хүний хувьд өлзийтэй болоод буй. Энэ нь Монгол Улсыг сүйрэл рүү хөтөлж буй нэгэн хүчин зүйл.
- Зээлийн хүүг бууруулахгүй харин ч өсгөнө. Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ 15 хувь болгосон. Төгрөгийн ханшийн уналтыг сааруулах гэсэн энэ шийдвэр нь зээлийн хүүг нэмэх эрсдэлийг бий болгосон.
- Цалин хөлсийг нэмэгдүүлэх нь бүү хэл, авч байгаа цалин хөлснөөс нь хэрхэн нэмэгдүүлсэн татвар авах талаар дээр дурьдсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах шийдвэрийг гаргасан. Жишээ нь, УИХ-ын гишүүд сард 1,6 сая төгрөгийн цалинтай. Шинээр сонгогдон “эхний ээлжинд” цалингаараа амьдрах гишүүдэд 1,6 сая төгрөгийн цалин нь 30 хувь буурах тушаал тийм ч таатай санагдаагүй л болов уу. Гэтэл Монголбанк, Төрийн банк зэрэг байгууллагуудын албан хаагчдын 13 дахь сарын цалин гэх тэтгэлэгийг зогсоосон сураг дуулдсангүй. Улстөрийн наймааны албан тушаал гэгддэг дэд сайдуудын суудлыг ч хэвээр үлдээв.
- Оюутны тэтгэлэгийг зогсоосон нь зөв. Гэхдээ л тэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үргэлжлүүлэн олгоно гэдгээ дурьдсан. Үүний зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог 45 мянган төгрөгний тэтгэлэгтэй холбоотой суралцагсдын тоо буурдаггүй. Гэтэл энэ тэтгэлэгийг зогсоосноор мэргэжил эзэмших залуусын тоо цөөрөх магадлалтай.
- Өндөр хөгжилтэй оронд суралцагсадын тоог нэмэх биш хасахаар болсон. Оюуны хөрөнгө оруулалтыг зогсоох нь ирээдүйд тийм ч таатай нөлөөг бидэнд авч ирэхгүй л болов уу. Ийнхүү зогсоохынхоо оронд өнөөдрийг хүртэл гадны улс орнуудад улсын тэтгэлэг авч суралцсан хүмүүстэй хариуцлагыг нь тооцох асуудлыг илээр гаргаж тавьсан бол илүү дээр байсан биз.
- Хүүхдийн мөнгийг амьдралын түвшингийн 1-10 гэсэн зэрэглэлд хамрагдах өрхүүдэд л олгохоор болсон. Нэг талдаа зөв байж болох ч ямар орлоготой өрхүүд ийм зэрэглэлд хамрагдахыг өнөөдрийг хүртэл мэдсэн хүн байхгүй. Магадгүй судалгааны дүнгээ нэгтгэсэн хэдэн хүн л мэдэж буй биз ээ. Гэвч тэд тодорхой мэдээллийг огт өгөөгүй.
Энэ мэтээр тоочоод байвал олон зүйл бий.
Нэгэнт хавханд орсон бид мянга тийчигнээд нэмэргүй. Учир нь тэд 65-уулаа. Ийнхүү бид гурван жил тийчигнэсний эцэст амь тавихын даваан дээр МАН-ынхан хүзүүн дээр буулгасан хавхаа бага багаар суллах нь. Учир нь тэдний “эдийн засгийн хэмнэлт” 2019 оныг хүртэл үргэлжилнэ. 2020 онд яах билээ? Тийм ээ, хөөрхий "хулганууд" минь. Та бид дахиад л сонгууль өгнө шүү дээ. Бидний амьдралын тойрог ийнхүү сонгуулиас сонгуулийн хооронд үргэлжилсээр...