БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажи хавцалд дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн гүүрийг ашиглалтад орууллаа. Өвдөг чичирч, алга хөлөрч, гэдэс эвгүйцүүлэх энэ гүүрний урт 430 метр, өргөн нь зургаан метр. Харин хамгийн аймшигтай хэсэг нь 300 метрийн гүнтэй хавцал юм. Үндсэндээ энд ирсэн хүмүүс газраас 300 метрийн өндөрт хагас километр зам туулна гэсэн үг.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд БНХАУ байгалийн үзэсгэлэнт газруудад шилэн шалтай гүүр байгуулах болсны хамгийн сүүлийнх энэ юм. Өнгөрсөн жил Хенань мужийн Юнтайшан цэцэрлэгт хүрээлэнд мөн ийм гүүр нээгдэж байжээ. Шинэ гүүрийг барихад нийт 3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд өдөрт дээд тал нь 8000 хүн оруулах хязгаартай юм байна.