Хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмчөө барьцаалан зээл авах хуулийг хойшлууллаа
УИХ-ын дарга М. Энхболдод өчигдөр /2016.08.23/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Эдийн бус хөрөнгө гэдэг нь хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч зэрэг юм.
УИХ өнгөрсөн онд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, ирэх сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Уг хуулиар
- хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах,
- уг барьцааны эрхийг бүртгэх,
- барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах ёстой.
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байна. Цахим санг байгуулах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалт хугацаа хоцорчээ.
Мөн техникийн саналд үнэлгээ өгөөгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг дуусгах шаардлагатай тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ хугацааг ирэх оны гуравдугаар сарын 01-нээс дагаж мөрдөх төсөл боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.