"Исламын улс" алан хядах бүлэглэлийн хяналтад байгаа Сирийн Жараблус хотыг чөлөөлөхийн тулд Туркийн Батлан хамгаалахын яам Сирид хуурай газрын цэргийн ажиллагаа явуулж эхэллээ.
Цэргийн ажиллагааны явцад Жараблус хот дахь "Исламын улс" бүлэглэлийн байршлуудад эх газраас болон агаараас цохилт өгөх юм байна. Цэргийн ажиллагаанд АНУ-ын Батлан хамгаалахын яамны цэргийн техник хэрэгсэл, сөнөөгч онгоцнуудыг ашиглах аж.
"Тус цэргийн ажиллагааны бас нэгэн зорилго нь Жараблус хотод хэт даврагчдыг цугларахаас сэргийлэх. Ингэснээр олон улсын хүмүүнлэгийн тусламж хотын иргэдэд цаг даруйд нь хүрнэ" гэж Туркийн цэргийн албан тушаалтан Анадолу агентлагт мэдээллээ.
Жараблус хот нь Сири-Туркийн хилээс нэг км орчим зайд оршдог. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн "Исламын улс" алах хядах бүлэглэлийн дайчид хяналтаа тогтоогоод байгаа юм.
Эх сурвалж: ВВС