Зуны олимпийн XXXI наадам Рио де Жанейрод өндөрлөлөө. Бразилчууд сайн, муу элдвээр хэлүүлсэн. Гэхдээ л том давааны ард амжилттай гарч чадав. Энэ олимпийн талаар хэвлэлүүд ихийг бичиж, хүмүүс цахим ертөнцөөр байр сууриа хангалттай илэрхийлсэн болохоор дахин дурсаж таныг залхаагаад яахав. Харин үүний оронд ирэх дөрвөн жилд, ер нь ойрын ирээдүйд Монголын спорт ямар замаар замнах бол? Одоогийн тогтолцоо, арга барил зөв үү гэсэн асуултын хариултыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу.
Дөрвөн жилийн мөчлөгт бараг 20 тэрбум төгрөг шигшээгийн тамирчдад зарцуулсан
Монгол баян улс биш. Бусад хөгжилтэй орон шиг спортын материаллаг бааз хангалттай байдаггүй. Гэхдээ тив, дэлхийд өрсөлдөх тамирчдаа чадлынхаа хэрээр дэмжиж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн мөчлөгт бараг 20 шахам тэрбум төгрөг шигшээ багийн тамирчдад зарцуулсан тооцоо бий. Үүн дээр тухайн спорт холбоод янз бүрийн эх үүсвэрээс олсон мөнгийг нэмбэл бүр талийж өгнө.
Үр дүнд нь 43 тамирчин олимпийн эрхээ авч, монгол түмнээ баярлуулсан. Гэвч хамгийн чухал мөч болох олимпийн наадамд бүтэлгүйтлээ. Уг нь бид Риод л амжилт гаргах гэж дөрвөн жилийн турш зүтгэсэн шүү дээ. Иймд одоо бид юуны өмнө алдаандаа дүгнэлт хийж, цаашид юун дээр анхаарах ёстойгоо зөв тодорхойлмоор байна. Харин хэн нэг рүүгээ бурууг чихэж, хоорондоо хөлөө жийлцээд байвал дөрвөн жилийн дараа бахь байдгаараа Токиод очих болно.
Монголчууд чөлөөт, жүдо, бокс, буудлагын төрөлдөө онцгой анхаарч, төсвийн ихэнх мөнгийг энэ дөрвөн төрөлд зарцуулдаг. Угаас энэ төрлийн тамирчид л олимп, дэлхийгээс медаль авч ирсэн уламжлалтай болохоор ингэхээс ч аргагүй. Гэхдээ бусад төрлийг хөгжих боломжгүй гээд орхиж болмооргүй санагдах юм.
Ялангуяа хөнгөн атлетик, ус зэрэг нэг тамирчин олон медаль авах боломжтой төрлөө илүү дэмжмээр. Мэдээж эдгээр спортод ноёрхлоо тогтоосон улсууд бий. Тэд олон жилийн турш системтэй хөгжүүлсэн болохоор нэг нь зодог тайлсан ч өөр нэг сайн тамирчин гараад л ирдэг. Ингэхдээ бид тэднээс яагаад дутах ёстой гэж.
Сая Риогийн олимпийн хөнгөн атлетикийн тэмцээнээс Азийн тамирчид 13 медаль авчээ. Үүний дөрөв нь алт. 100 метрээр У.Болтыг гүйцнэ гэж том яриад яахав. Ядаж дүүгүүр, зээрэнцэг, бөөрөнцөг, жад шидэлт зэрэг монголчуудад тохирсон спортоор тамирчин бэлдэж болно. Хөгжлөөрөө биднээс нэг их дээрдээд шалихгүй Тажикистан гэхэд дүүгүүр шидэлтээр олимпийн аваргатай болсон бэлээхэн жишээ байна.
Б.Сэр-Од шиг сайн тамирчин гаргаж ирээд 5000, 10000 метрт уралдуулахад болохгүй зүйл үгүй. Үнэндээ хөнгөнийхөнд хэрэглэл материал болоод сайн дасгалжуулагч, боловсон хүчин дутагддаг. Хэрэгтэй зүйлсээр нь хангаад өгвөл дөрөв биш юм аа гэхэд 10 жилийн дараа тодорхой үр дүн харагдана.
Олимпийн наадамд усчид 35 багц, нийт 104 медалийн төлөө уралдсан. Үүний 15-ыг нь манай тивийнхэн авч л байна. Сингапур олимпийн анхны алтаа усанд сэлэлтээр сая өөрийн болгов. Гэтэл бид 50 метрийн ганц бассейн барьж чадалгүй явсаар өдийг хүрлээ. Зориулалтын бассейнтай болоод өндөр зэрэглэлийн дасгалжуулагчаар заалгаад хичээллэвэл тэдэнтэй өрсөлдөх нөөц, боломж монгол хүнд бий.
Шигшээд сонгогдож чадахгүй ч ядаж бие бялдар сайтай хүн болж хүмүүжнэ
Түүнчлэн хүндийг өргөлт, гимнастик, тэквондо, байт харваа гээд медаль горьдох төрөл зөндөө л байна. Өнгөрсөн дөрвөн жилд тэквондогийн тамирчин анх удаа шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж, улсын хайр ивээлд орсон. Улмаар тус төрлөөр олимпийн эрхээ авч, Риод гайхалтай сайн тулалдлаа. Багахан дэмжээд өгөхөд үр дүн дорхноо гарч байгаа биз.
Гимнастик бол Зөвлөлтийн л нөлөөгөөр манайд сайн хөгжсөн. Залуучуудын олимпоос гимнастикийн тамирчин алт авсан гэхээр боломж байна гэсэн үг. Мөн хүндийг өргөлтийн 18 настай тамирчин олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд наймдугаар байр эзэлсэн нь нэгийг өгүүлнэ. Тиймээс бид ирээдүйд зөвхөн ТОП дөрөв гэж явцууралгүй бусад спортоо ч жигдхэн дэмжиж байж олимпийн медаль олноор нь хураах мөрөөдлөө биелүүлэх учиртай.
Ер нь анзаараад байхад тамирчдыг бүр багаас нь бэлдэж гэмээнэ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Дунд сургуулийн сурагч байхдаа л спортоор хичээллэж, цааш өндөр зэрэглэлд өрсөлдөнө гэсэн үг. Харин Монголын хувьд ийм боломж тун хомс.
Осолдохгүй бөх, бокс, сагсан бөмбөг, шатар, даамын секцэнд явах боломжтой. Тэгээд биеийн тамирын хичээл гэж хэдэн хүүхдийн дунд бөмбөг хаяж өгөөд 40 минут сагс тоглуулан дуусгах жишээтэй. Ядаж байхад багш нар нь мэдлэг, ур чадварын хувьд хоцрогдсон. Ийм байхад хүүхэд багаасаа спортын суурьтай болно гэж санасны ч хэрэггүй.
Их Британи улс одоогоос 20 жилийн өмнө Атлантагийн олимпоос алтан медаль ганцыг авч, багаараа 36-д орж байв. Харин тэд Лондоны олимпийн эрхийг 2005 онд авмагцаа дунд сургуулийн биеийн тамирын хичээлд онцгой анхаарч, хэрэглэл материал, багш боловсон хүчнээр хангаж өгсөн гэдэг. Үүний үр дүн 11 жилийн дараа гарч, Риогийн олимпод багаараа аман хүзүүдлээ.
- Өнгөрсөн дөрвөн жилийн мөчлөгт 20 шахам тэрбум төгрөг зарцуулсан ч олимпоос хоёр медальтай ирэв.
- Хөгжлөөрөө биднээс нэг их дээрдээд шалихгүй Тажикистан улс дүүгүүр шидэлтээр олимпийн аваргатай болсон бэлээхэн жишээ байна.
- Дунд сургуулийн биеийн тамирын хичээл гэж хэдэн хүүхдийн дунд бөмбөг хаяж өгөөд 40 минут сагс тоглуулаад дуусдаг.
Америкийн жишээг сонирхоод үзье. Тэнд ихэнх сургууль бүгд спортын багтай. Сагс, америк хөлбөмбөг, усанд сэлэлт, хөнгөн атлетик гээд төрөлжөөд явчихна. Сургууль хоорондын өрсөлдөөн ч мундаг ширүүн.
Монголын төр зөвхөн амжилтын төлөө яваад, нөгөө үүргээ орхигдуулаад байна
Сайн багш нарыг сургуулиуд булаацалдаад авчихна. Энэ их өрсөлдөөн дундаас гарч ирсэн хүүхэд цаашид сайн тамирчин болж бэлтгэгдэхээс ч аргагүй. Шигшээд сонгогдож чадахгүй байлаа ч ядаж л бие бялдар сайтай хүн болж хүмүүжнэ. Спортын зөв тогтолцоо гэж энийг л хэлээд байгаа юм.
Мэдээж төр, засаг спортын салбараа бодлогоор дэмжиж, олимпийн медальтан төрүүлэхийн төлөө зүтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ үүний хажуугаар нийт хүн амын эрүүл мэндэд анхаарч, хойч үеийн бие бялдрыг хөгжүүлэх үүргээ мартаж болохгүй.
Үнэндээ манай төр зөвхөн амжилтын төлөө яваад, нөгөө үүргээ орхигдуулсаар өдийг хүрэв. Одоо шинэ бүтцээр спортын салбар боловсрол, соёл, шинжлэх ухаантай хамт тусдаа яам болсон. Тиймээс алс ирээдүйгээ харж, дунд сургуулийн биеийн тамирын хичээлд дорвитой өөрчлөлт оруулна гэж найдъя.
Г.Баярсайхан