Наадмын дараа ихэнх нутгаар хэт халснаас болж гантай газар нутгийн хэмжээ нэмэгджээ. Энэ талаар Ус цаг, уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн секторын инженер У.Билгүүнзаяа “Наймдугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн байсан.
Харин 40 хувьд буюу Увс, Ховд, Говьсүмбэр, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаар зуншлага дунд зэрэг гэсэн үнэлгээтэй бичигдсэн. Увс аймгийн Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Хэнтийн Норовлин, Дорнодын Баяндун, Дашбалбар сумын нутгаар хэт гандуу буюу зуншлага муу байлаа.
Гэтэл наймдугаар сарын 11-20-ны хооронд агаарын температур 30 градус давж халсантай холбоотойгоор зуншлага муудсан газрын хэмжээ нэмэгдсэн. Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Орхон, Булган зэрэг аймгийн зарим сумын нутгаар ногоо гандаж, зуншлага тааруу гэсэн ангилалд шилжсэн.
Мөн Архангайн Цахир, Баян-Өлгийн Улаанхус, Говь-Алтайн Бигэр, Төвийн Батсүмбэр, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий сумын нутаг муу гэсэн ангилалд шилжсэн байна” гэсэн мэдээлэл өглөө. Цаашид хур тунадас бага байвал гандуу хэвээр өвөлтэй золгох юм байна.