Эдуардо хэмээх венесуэль эр мөнгөгүй ч гэсэн Колумбид ирээд тогтвортой ажилтай болжээ. Эх нутагтаа алдсан биеийн жингээ энд долдугаар сараас хойш хангалттай нөхсөн аж.
44 настай Эдуардо системийн инженер бөгөөд төрөлх хот Баркисиметод сард 18 ам.доллар л олдог байв. Гэвч энэ мөнгө хазаарлах аргагүй болсон инфляци, хүнс болон эмийн ужгирсан хомсдолтой энэ улсад хүүтэйгээ аж төрдөг Эдуардогийн хувьд гэдсээ тэжээхэд ч хүрэлцэхгүй. Венесуэль улс эдийн засгийн хямралд улам бүр гүн живсээр.
Нэр алдраа бүтэн хэлэхээс татгалзсан Эдуардо өөрийгөө “хууль бус цагаач” гэв. Колумбийн нийслэл Боготад найзынхаа тусламжтай ирсэн тэрбээр “Энд ядаж л идэх хүнс олдож байна. Венесуэльд бол идэх юу ч байхгүй болсон” хэмээв.
Ард иргэд нь бөөнөөрөө дайжихад хүрч байсан Колумбийн цус асгаруулсан түүх өндөрлөөд төдий л удаагүй. Гэхдээ FARC- ийн зэвсэгт хөдөлгөөнийхөн гал зогсоохоор болж, энхийн хэлэлцээр хийх боломжтой болсон нь хурцадмал нөхцөл байдлыг намсгасан юм. Харин Венесуэль улс ард түмэндээ нүүргүй болсон Ерөнхийлөгч Николас Мадурогийн удирдлага дор цөхөрч гүйцэж байна.
“Өөр нэг орон руу дүрвэсэн нэгэн нь үлдэж хоцорсон гэрийнхэндээ мөнгө илгээнэ гэдэгт найдаж суугаа венесуэль гэр бүл олон” хэмээн Эдуардо хүүрнэв. Эдуардогийн аргаар өөр нэгэн венесуэль нягтлан бодогч Колумбид энэ долоо хоногт иржээ. Нягтлан бодогч “Би энд бүтэн өдөржин эрдэнэ шиш зараад ч атугай үлдэх ёстой” хэмээн шийдсэн байв.
Колумбийн цагаачлалын албаны нэгэн дээд тушаалтан ч венесуэльчүүд олноороо ирэх болсныг батлан, “Колумбийн хилийг даван хууль ёсоор болон хууль бусаар ирж байгаа венесуэльчүүд үзэмж нэмэгдэж байна” гэж ярьжээ. Берлиний ханыг нураасны дараах үеийг санагдуулам үйл явдал өнгөрсөн хоёр сарын хугацаанд болж. Бараг 300 мянган венесуэль хоол хүнс, эм тан худалдаж авахаар хилийн хаагаад удаагүй байсан цэгээр орж иржээ. Тэдний ихэнх нь Колумбид үлдсэн байна.
Колумбид дүрвэсэн дунд болон чинээлэг давхаргын венесуэльчүүдийн дунд испани, панам гаралтай нь дийлэнх байжээ.
1999 онд Уго Чавесийг засгийн эрх авахад венесуэльчүүд дүрвэж эхэлсэн гэдэг. Газрын тосны үйлдвэрийн цомхотголд орсон ажилчид, валютын хатуу хяналтаас дайжсан бизнес эрхлэгчид, илүү дээр боломж эрэлхийлсэн оюутнууд анхлан дүрвэгчдийн тэргүүн шугамд явж байжээ. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс эх нутгаасаа явахын тулд яахаас ч буцахгүй авирлаж байсныг ажиглагчид “хүмүүнлэгийн хямрал” хэмээн тодорхойлсон. Харин үлдэгсэд нь энэ улсад эм болоод хүнсний хомсдол, аажмаар хүрээгээ тэлэх аллага, инфляцийн хурдтай өсөлт, ардчиллын эрх чөлөө хумигдаж буйн гэрч болж байна.
Венесуэлийн нэг иргэн Карибын тэнгис дэх Аруба аралд салаар хүрэх гэж яваад усанд осолдон амиа алдсан тухай мэдээлэл цацагдаад байна. Кюрасао арал улсын парламентын гишүүн Гленн Сулваран “Иргэний дайн дэгдэж, хүмүүс бөөнөөрөө завинд суун дүрвэнэ гэдэг хамгийн эмгэнэлтэй явдал. Хүмүүс эдийн засгийн диваажинд очихын тулд оргож зугтахыг хүснэ” хэмээв.
АНУ-аас орогнол хүсэгчдийн дийлэнхийг венесуэльчүүд эзэлдэг аж. Араас нь Хятад, Мексикийн иргэд байдгийг Pew Research Center тогтоосон байна. Харин өнгөрсөн жилээс хойш орогнол хүсэгчдийн тоо 168 хувиар нэмэгджээ. Өмнөд Америкийн хамгийн ядуу орнуудын нэг болох Гайана ч хоол хүнс эрж байгаа венесуэльчүүдийг хөөн гаргах болжээ. Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын дээд комиссарын мэдээлж буйгаар орогнол хүсэгч венесуэльчүүдийн тоо 2000 онд 127 байсан бол өнгөрсөн онд 10300 болж нэмэгдсэн байна.
Венесуэлийн их сургуулийн социологийн профессор Тома Паес Бравогийн тооцоолсноор өнгөрсөн 17 жилийн хугацаанд 1.8 сая иргэн эх нутгаасаа зугтжээ. “Шүүхийн болон хувь хүний аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас венесуэльчүүд дүрвэх болсон нь түүхэн талаас нь тайлбарлах гол хүчин зүйл аж. Тэрбээр “Дээрх хоёр хүчин зүйл огцом муудсанаар өнгөрсөн онд л гэхэд асар олон хүн эх нутгаасаа явахад хүргэсэн” гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Би одоогийн нөхцөл байдалд тун их санаа зовж байна. Ус, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, хувцас хэрэглэл гээд хэрэгцээний наад захын бараа, үйлчилгээг авах боломж алга” хэмээн саяхан хэлжээ. Тэрбээр үргэжлүүлэн “Улс төрийн тогтворгүй байдлаас болж Венесуэльд хүмүүнлэгийн хямрал тохиолоо” гэв.
Андре Шипани