-Таваас доош насныхны 66 хувь нь нэг зэрэг гурван гачигдалд өртөж байна-
НҮБ-ын Хүүхдийн сангаас Засгийн газартай хамтран хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Улсын хэмжээнд 0-59 сартай хүүхдийн 60-66 орчим хувь нь нэгэн зэрэг наад зах нь гурваас доошгүй гачигдалд өртөж байна.
Мөн Улаанбаатар хотоос бусад газарт хүүхэд нэгэн зэрэг 4-5 төрлийн гачигдалд орсон байх нь нийтлэг байгаа аж.
Гачигдлын ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа баруун, Хангайн болон зүүн бүсэд илүүтэй тохиолдож байна.
Бага насны хүүхдийн хувьд давхацсан гачигдлын хамгийн түгээмэл хослол нь ус, эрүүл ахуй, орон байр, хоол тэжээлийн гачигдлууд бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэцийн болон бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтайг танилцуулав.
Бага насны маш цөөн хүүхэд ямар нэгэн гачигдалд өртөөгүй, эсхүл нэг төрлийн гачигдалд өртсөн байгааг дүн шинжилгээ харуулжээ.
ӨСӨЛТ ХОЦРОЛТ
Мөн Монгол Улсын бага насны хүүхдийн дунд тохиолдож буй нэн тулгамдсан асуудал бол өсөлт хоцролт байгааг тодотгов. Энэ нь хүүхдийн олон хэмжээст гачигдалтай нягт холбоотой болохыг дүн шинжилгээ харуулж байна.
Дүн шинжилгээгээр 0-23 сартай хүүхдийн 6 орчим хувь, 24-59 сартай хүүхдийн 12 хувь нь өсөлт хоцролттой байсан бөгөөд тэдний өсөлт хоцролт нь дээр дурдсан хоол тэжээлтэй холбогдох нийтлэг гачигдлуудтай шууд холбоотой байх магадлалтай байна. Өсөлт хоцролттой хүүхдүүд хоцролтгүй хүүхдүүдтэй харьцуулахад ус, ариун цэвэр, орон байр зэрэг хэмжээсээр гачигдалд илүү өртдөг бөгөөд улмаар илүү хүнд нөхцөлд байх магадлалтай гэжээ.
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ
0-23 сартай хүүхдийн 9.4 хувь нь бага насны хүүхдийн хөгжлийн хувьд, 76.9 хувь нь орон сууцны болон ариун цэврийн байгууламжийн хувьд гачигдсан, мөн энэ насны арван хүүхдийн нэг нь эцэг эхийн анхаарал дутагдсан, 10 хүүхэд тутмын 8-аас илүү нь аюултай, эсвэл шаардлага хангаагүй орон байр, ариун цэврийн нөхцөлд амьдарч байна.
Бага насны хүүхдүүд ийнхүү ам бүл хэт олон өрхөд амьдардгаас дундын болон сайжруулаагүй ариун цэврийн байгууламж ашиглах, хатуу түлш хэрэглэх, хүүхдийн хөгжлийн шаардлагатай үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх зэрэг нь богино болон урт хугацаанд тэднийг эрүүл мэндийн эрсдэлд өртөхүйц эмзэг нөхцөлд оруулж байна.
ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ БА ИЛҮҮДЭЛ ЖИН
0-23 сартай бүх хүүхдийн тэн хагасынх нь хоол хүнс зөвшөөрөгдсөн хоол тэжээлийн стандарт, шаардлагыг хангаагүй, 6 сараас доош насны хүүхдэд хөхөөр дагнан хооллох зэрэг нярай болон бага насны хүүхдийг хооллох зөв дадал дутагдалтай хэвээр байна.
Уг асуудлын нөгөө талд нь нийт хүүхдийн 13.9 хувь нь илүүдэл жинтэй байгаа нь анхаарууштай асуудал гэдгийг судалгааны дүнд дурджээ.
Хоол тэжээлийн давтамж нь хангалттай бус, олон төрлийн хоолны дэглэмтэй болон амьдралынхаа эхний сард хөхөөр дагнан хооллож чадаагүй хүүхдүүд нь бие бялдар, танин мэдэхүйн хөгжил удаашралтай, урт хугацаанд сөрөг нөлөө гарах магадлалтай аж.
Энэ насны бүлгийн хүүхдийн 40 орчим хувь нь хугацаандаа дархлаажуулалтад хамрагдаагүй, эсхүл тэдний ээж жирэмсэн үедээ шаардлагатай эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө аваагүй байгаа нь дүн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд энэ нь уг хүүхэд эхийн умайнд байхаасаа эхлэн эрүүл мэндийн эрсдэлд өртөж эхэлсэн гэсэн үг юм.
НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран Гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээ (MODA)-ний аргачлалыг ашиглан хийсэн хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулсан юм.
Энэхүү аргачлалаар хүүхдийн аж байдлыг тодорхойлохдоо хүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг учир хүүхдэд тулгарч буй гачигдлууд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой.
“Хүүхдийн хувьд ядуурал нь тэдний сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хөгжилд таагүй орчин байдаг. Тиймээс хүүхдийн ядуурлын тухай ойлголтыг уламжлалт орлогын ядуурлаас хальж илүү өргөн хүрээтэй тодорхойлох нь чухал. Энэ дүн шинжилгээний үр дүнг Засгийн газар ядуурлыг бууруулах мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг дэх зорилт болох ядуурлын бүх хэлбэрийг, бүхий л газарт эцэс болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ ашиглана гэж найдаж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Жюдит Бруно хэллээ.