Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол дэлхийн зах зээлд Монголыг төлөөлөх гол брэндийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах нь олон талаараа ач холбогдолтой юм.
Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК 8-р сараас эхлэн нисэх онгоцны буудалд нэрийн дэлгүүрээ албан ёсоор нээлээ. Энэ нь “Говь” брэндийн дэлхий даяар байрлах 60 салбарын нэг болж байгаа бөгөөд нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгсэд үйлдвэрийн үнээр “Говь”-ийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
“Чингис Хаан” ОУНБ дахь гаалийн хяналтын бүсэд буюу ОУ-ын зорчин явагчдын 2 давхарын танхимд байрлах тус дэлгүүрийн Интерьер болон Экстерьерийг дэлхийд алдартай Итали Архитектер Марко Де Жиованини гүйцэтгэсэн байна.