Энэ сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан.
Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид 11 удаа дараалан дэлбэрэлт болж, дөрвөн хүний амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн билээ.
Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм.
Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.