Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс дампуурлын талаар, дампуурлаа зарлаад буй Грек, Аргентиний талаар хүчтэй дуугарах боллоо.
Гэвч Монголыг Грек, Аргентинтэй харьцуулах боломжгүй гэдгийг та доорх харьцуулалтаас харж болно. Монгол Улсын нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ цаг алдалгүй ухаалаг бодлого явуулж чадвал 3 сая хүн амтай, том хэмжээний газар нутагтай, байгалийн баялагтай улсыг хүндрэлээс гаргах боломжтой.
Харин Грек, Аргентин улсуудын нөхцөл байдлыг дараах товчхон харьцуулалтаар хүргэж байна.

ГРЕК
Хүн ам: 10 955 000
Газар нутгийн хэмжээ: 131.957 хавтгай дөрвөлжин км талбай.
Улсын төсөв: 5.7 тэрбум евро /2015 оны/
2009 оны сүүлчээр эхэлсэн Грекийн эдийн засгийн хямрал 2010 он гарсаар улам даамжирсан. Хямралын жил буюу 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ний 15.2 хувьтай тэнцэж байв. Мөн гадаад дотоод өрийн хэмжээ ДНБ-ий 125 хувьд хүрсэн юм.
2010 оны хавар гэхэд Грек улс дампуурлын ирмэгт хүрснээр, шинэ санхүүгийн хямралын эх үүсвэр болох аюул нүүрлэж байжээ. Эдийн засгаа сэргээхийн тулд TROIKA хэмээгддэг Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комиссоос Грект хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийн нэг болох 240 тэрбум евро буюу 265 тэрбум ам. долларын тусламж үзүүлжээ. Харин оронд нь Грекийн Засгийн газар төсвийн таналт хийх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлаа үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн юм.
Грек эдийн засгийн хямралыг давахын тулд зарлагаа эрс буулгаж, шинэчлэлийг эхлүүлсэн ч улсын төсвийнхөө цоорхойг нөхөж чадаагүй. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Грекийн парламент 50 мянга гаруй төрийн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс өмнө 2012 онд Грекийн парламент 30 мянган төрийн албан хаагчийг бүтэн жилийн турш хагас цалинтайгаар ажиллуулсан билээ.
Ийнхүү шинэ хуулиар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хатуу зааж өгсөн нь эдийн засгаа сэргээхэд зөв арга ч гэсэн ажилгүйдлийн түвшин түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүртлээ өсөхөд нөлөөлсөн. Грекийн эдийн засаг дөрөвний нэгээр агшиж, ажилгүйдлийн түвшин 25 хувиас дээш болжээ. Ажилгүйдлийг дагаад хүн амын худалдан авах чадвар багасч, ДНБ-ний өсөлт саарч буй. Хэрэглээний үнийн улсын индекс нь ч бас буурав.
Олон улсын зээлдүүлэгчдээс үзүүлж буй зээл, тусламж Грекийн гадаад зээлийг төлөхөд зарцуулагдаж байснаас тус улсын эдийн засагт ашиглагдаагүй.
Грекийн Засгийн газар одоог хүртэл эдийн засаг сэргэхээс нааш төлж барагдуулах боломжгүй зээлтэй байсаар л байгаа юм. Одоогийн байдлаар Грекийн Засгийн өр 312.7 тэрбум евро. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн тавдугаар сард Евро бүсээс Грекийн эдийн засагт шинэчлэл хийх зорилгоор 10.2 тэрбум еврогийн зээл олгосон юм.
Үүний хариуд Грекийн эрх баригчид мөн адил татвар нэмэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулах зэрэг бүсээ чангалах үүрэг хүлээв. Грекийн үйлдвэрчний эвлэлээс эдийн засгийн шинэ хуулийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан ч дийлээгүй юм. Татварын дарамтаас үүдэн 2016 оны эхний улирлын байдлаар Грекийн дотоодын 9812 компанийн 78 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн оны хоёрдугаар улиралд 3812 компани үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ.
АРГЕНТИН
Хүн ам: 43.417.000
Газар нутгийн хэмжээ: 2.766.890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд наймдугаарт бичигддэг.
Өмнөд Америкийн том эдийн засагтай орнуудын нэг Аргентин улс дэлхий нийтийн хямралаас өмнө хүнд байдалд орсон. Аргентины хямралыг шинжээчид төсвийн бодлогын алдагдал, цалин хөлсний уян хатан бус байдал, улс төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарладаг.
Аргентин дампуурах гэж буй шинж тэмдгийг хамгийн түрүүнд банкирууд нь мэдэрсэн гэдэг. Тэд доллар дүүрэн чемоданаа барьсаар Латин Америкийн Швейцар гэгддэг Уругвайд очиж, банкнаас хадгаламжийн хайрцаг түрээслэн авч мөнгөө хадгалжээ. Ердөө ганцхан шөнийн дотор тус улсын хилээр 40 тэрбум ам.доллар давж байсан удаатай.
Үүний дараа хямралын хоёрдугаар үе эхэлж, Засгийн газар банкны бүх дансыг нэг жилээр царцааж, иргэдэд долоо хоногт ердөө 250 ам.доллар авахыг зөвшөөрчээ. Ингэснээр банкинд хадгаламжтай байсан бага болон дунд бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, ажил үйлчилгээ явуулах санхүүгийн боломжгүй болов. Ард иргэд нь бага ч гэсэн мөнгөө авахын тулд банкны автомат теллер машины өмнө хоног төөрүүлдэг болов.
Иргэд дэлгүүрээс ариун цэврийн цааснаас эхлээд зурагт хүртэл хулгайлж, дээрэм хийх нь элбэг үзэгдэл болов. Дөрвөн сарын хугацаанд Аргентинд 2000 гаруй жагсаал цуглаан болсон гэдэг. Нөхцөл байдал хэцүүдэж, хэв журам алдагдахад Аргентины Ерөнхийлөгч Фернандо де ла Руа эх орноосоо зугтжээ. Хоёр долоо хоногийн хугацаанд Аргентин улс таван Ерөнхийлөгчийн нүүр үзсэн юм.
Гадаадын хөрөнгө оруулагчид Аргентиныг орхин явж, капиталын оролт бараг зогсож, ажилгүйдэл 25 хувьд хүрч, хөдөө аж ахуй зогсонги байдалд орж, үйлдвэрүүд хаагдаж, олон мянган хүн орох оронгүй болжээ.
2001 онд Аргентин улс 100 тэрбум ам.долларыг төлж чадахгүйгээ зарлаж дампуурсан нь дэлхийд хамгийн том дампууралд тооцогдож байсан. Төд удалгүй бонд эзэмшигчдийн 93 хувь нь дэмжсэнээр бүтцийн өөрчлөлт хийх тохиролцоонд хүрсэн билээ. Аргентин 2033 онд төлж дуусгах хугацаатайгаар хуучин бондуудыг нэг ам.доллар тутамд тооцооноос 33 центын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлтэйгөөр сольж өгчээ. Бондыг хямдруулсан үнээр зарахыг эсэргүүцсэн “NML Capital”, “Aurelius Capital Management” зэрэг сан бондын бүтэн төлбөрийг нэхэмжилж, Аргентиний Засгийн газрыг АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд өгсөн юм.
Талууд ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадалгүй шүүх ажиллагаа 15 жил үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн онд шинээр сонгогдсон Аргентины Ерөнхийлөгч Маурисо Масри 15 жил үргэлжилсэн жилд 14 тэрбум ам.долларын хүүтэй өрийн маргаанаа зогсоохоор дээрх сангуудтай хэлэлцээр хийж эхэлсэн.