Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Бодлого, хэрэгжилтийн газрын даргаар боксчин Э.Бадар-Ууган очих бололтой. Яамны дотоодод томилгооны талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй.
Харин өчигдрөөс түүнийг энэ албанд ирнэ гэж тодорхой албан тушаалтнууд ярьсан сурагтай. Бээжин-2008 олимпийн наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.БадарУуганы хувьд сүүлийн жилүүдэд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын үед салбарын яаманд спортын бодлого тодорхойлохоор болж байна.
Л.Бэх