Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилт, Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэж, энэ оны ургацын урьдчилсан баланстай танилцжээ.
Үүний зэрэгцээ, томилгоотой холбоотой шийдвэрүүд гаргав. Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.БатЭрдэнийг өчигдөр шууд томилжээ.
Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ - ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон байна. “Эрдэнэс-Монгол” ХКийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болжээ.
Л.Бэх