ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтохоос хадлан бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зарим зүйлийг тодрууллаа.
- Хадлан бэлтгэх бүс нутгуудад цаг уурын нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ?
- Зундаа бороо элбэг ихэнх нутгаар зуншлага сайхан болсон ч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байна. Тиймээс хөдөө аж ахуйн ургац хураалтын бүсүүдэд анхаарч ажиллах ёстой.
Газар тариалангийн бүс нутгийн хувьд наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах. Мөн тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Орон нутаг, аймаг сумдын онцгой байдлын комисс техник хангамж, хүч хэрэглэлийнхээ тооцоо судалгааг гаргах арга хэмжээ авах хэрэгтэйг.
- Намар ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
- ОХУ-ын Алтайн хязгаар, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Эрхүү зэрэг газруудад цочир хүйтрэх, үер усны аюул гарах, зарим газруудаар гантай байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан есөөс аравдугаар сард үргэлжлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй учраас тус бүс нутгаас эрчим хүчний хувьд хараат байдаг баруун аймгууд саатал доголдол гарах үед бэлтгэлтэй байж, урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөг тодотгоход анхаарч ажиллах шаардлагатай.
- Өвөлжилт хүндэрсэн үед аймгуудад хүргэх улсын нөөц хэр байгаа вэ?
- Архангай, Баян- Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой хэтэрсэн бөгөөд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй.
Тиймээс иргэд дулаан хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг эртнээс бэлтгэх, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлэх, гэр орон, малын хашаа хороо, байр сууцны дулаалга, нөмөр хаалтыг хийх, засч сэлбэх хэрэгтэй. 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын өвс тэжээлийн нөөц буюу гамшиг ослын үед ЗГын тогтоолоор ашиглах өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх ажил явагдаж байна.
Н.Батсуурь