Жил бүрийн энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаадаг. Тиймээс “Нарантуул” олон улсын худалдааны төв болон “Баянзүрх” худалдааны төвөөр орлоо. Худалдан авагчдын зарим нэгэн нь чанар ярьж байхад өөр нэг нь үнэ, ханш асууж байлаа. Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг хангахын тулд цалингийн зээл авсан тухайгаа Сүхбаатар дүүргийн иргэн Д.Нямтайван ярьж байв.
Тэрээр “Санхүүдээ баригдаад аль хямд, төсрийг нь авч байна. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодвол ч чанартай бүтээгдэхүүн авах хэрэгтэй юмсан” гэлээ. Түм түжигнэж бум бужигнадаг захуудад өнгөрсөн жилтэй харьцуулахад хөл хөдөлгөөн тийм ч их байсангүй.
Хормын төдийд өсөх гортигны үнэ нэг хэсэг урд хөршийг зорьдог худалдаачид “Эрээний наймаачид хэнд ямар үнэ хэлж, хэдэн юанаар буулгахыг андахгүй” хэмээдэг байсан. Гэтэл бидний хэлж заншсаар “Нарантуул” захынхан хүний байр байдлыг ажин барааныхаа үнийг хэлж байв.
Тухайлбал, хээнцэр хувцасласан бүсгүй гортигны үнэ сонирхоход “1500” гэв. Харин хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр хээ шаагүйхэн алхах эрэгтэйг асуухад “Хамгийн сайн нь 2000 төгрөг, зураг зурдаг хүмүүс их авдаг” хэмээн тайлбарлаж байлаа. Зах зээлийн зарчим, чөлөөт үнэ энэ захад үйлчилж байх шиг. “Нарантуул” ОУХТийн худалдагч Н.Нараа “Өнгөрсөн жилийг бодвол энэ жил худалдаа муу болсон.
Гэхдээ тодорхой хэмжээгээр борлуулж байна” гэлээ. Эдийн засаг сайн байх үед боодол, боодлоор нь авдаг байсныг тэрээр хэлэв. Ийн худалдагчтай ярилцах зуур “Хэдэн хичээл орох бол, хэдэн дөрвөлжин, хэдэн тууш дэвтэр авбал хүрэх бол” хэмээн аав, хүү хоёр ярьж явлаа. “Брэнд” “ Бичиг хэргийн худалдаа” гэсэн хаягтай хэдхэн газар эргэлдсэн хүмүүс үнийн судалгаа хийн, худалдан авах сонголтоо хийж байлаа.
Бараа, бүтээгдэхүүний тухайд үнэ ханш харилцан адилгүй. Ижил төрлийн бараа атал өөр, өөр үнэтэй байх нь сонин. Учрыг лавлахад “Брэнд” гэдэг үгээр ам таглах. Хаа сайгүй “Брэнд” гэгчээр гангарах болсон цаг үе дээ. Мөр гаргах бал, дэвтэр хүртэл “Брэнд” гэгчээсээ хамааран үнийн ялгаатай. Говь-Алтай аймгийн иргэн Э.Цэцэгээ “Манай аймгийг бодвол хичээлийн хэрэгслийн үнэ харьцангуй гайгүй байна” гэлээ.
Хичээлийн бэлтгэлээ базаахаар үнийн судалгаа хийж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг ажихад “Бөөний үнээр” гэсэн шошготой газар дараалал үүсэх маягтай олон хүн холилдож харагдсан. Тэгэхээр “Брэнд” болон чанар гэхээс илүүтэй үнэ ханшийг хүмүүс анхаарч байгаа мэт санагдав. Энэ нь мэдээж хэтэвч дэх хэддээ захирагдаж буйн тод жишээ.
“Баянзүрх” дүүргийн иргэн М.Гэрэлээ “Өмнө нь аль гайгүй, удаан хэрэглэх боломжтойг нь сонгодог байлаа. Харин энэ удаад хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, хувцсыг мөнгөндөө тааруулаад авчих санаатай явна. Барааны үнэ бага зэрэг нэмэгдсэн байна” гэсэн юм. Хичээлдээ ороход нь дутах юмгүй байлгахаар олны хөлийн газар хямд үнэтэй бүтээгдэхүүн хайж яваа эцэг эх олон байлаа.
Ю.Нямгэрэл