Ирэх сарын нэгний өдрөөс Uber компани АНУ-д хот доторх үйлчилгээндээ тогтмол ханш бүхий үйлчилгээ туршиж эхлэхээр болжээ. Энгийнээр бол манай Дархан, Эрдэнэт зэрэг бусад хотуудад хаашаа ч явсан 500 төгрөгийн үнэтэй такси үйлчилгээнд явдагтай төстэй юм.
Зөвхөн тодорхой заасан хэсэгт явах бөгөөд хэрвээ тухайн хэсгээс гарвал төлбөр энгийн хувилбарт шилжинэ
Гэхдээ Uber-ийн хувьд хэрэглэгчид арай өөр байдлаар төлбөрөө төлөх аж. Хэрэглэгч сарын суурь хураамж болох 20-30 ам. долларыг төлнө. Хэрвээ 20 ам. доллар төлсөн бол 20 удаа, 30 ам. доллар төлсөн бол 30 удаа Uber-ийн унаагаар хүргүүлнэ гэсэн үг.
Ингээд урьдчилгаа төлбөрөө төлсний дараа UberPool үйлчилгээг 2 ам. доллароор/UberPool үйлчилгээний доод үнэ хотоосоо шалтгаалан 5-8 ам. доллар/, UberX үйлчилгээг 7 ам. доллароор/UberX үйлчилгээний доод үнэ 8 ам. доллар/ авах юм. UberPool унаа хуваалцах үйлчилгээгээр тооцож үзэхэд хэрэглэгч сарын 60-90 ам. доллар төлж таарах аж.
Гэхдээ явах газар нь хязгаартай. Зөвхөн тодорхой заасан хэсэгт явах бөгөөд хэрвээ тухайн хэсгээс гарвал төлбөр энгийн хувилбарт шилжинэ. Компани энэхүү үйлчилгээг хэзээ олон улсад нэвтрүүлэх талаар тодорхой тайлбар хийгээгүй бөгөөд Business Insider-т “Бид цаг үргэлж Uber-ийг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болохуйц боломжийн үнэтэй болгохыг зорьж байдаг. Тийм ч учраас энэ туршилтыг хийж байна” гэжээ.