Ердөө долоо хоногийн өмнө туршилтын нислэгээ хийж эхэлсэн дэлхийн хамгийн том овортой нисэх хөлөг болох Airlander 10 хоёр дахь туршилтын нислэгийн дараа газардах үедээ осолджээ.
Онгоцны урд хэсэг газар мөргөсний улмаас нисгэгчийн бүхээг дарагдсан хэдий ч нислэгийн багийнхан гэмтэж бэртээгүй талаар HAV компани мэдэгдлээ.
Төслийг хэрэгжүүлж буй компани ослын шалтгааныг тодруулаагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар BBC агентлагт ярьжээ.
Байгаль орчинд ээлтэй аялал, урт хугацааны ажиглалт, судалгааны ажилд ашиглаж болох энэхүү хөлгийн өртөг 33 сая ам. доллартой тэнцэнэ.
АНУ-ын Батлан хамгаалах яам 2009 онд хэрэгжүүлж эхэлсэн ч төсвийн тодотголоор төслийг зогсоосон юм. Ингээд Их Британийн хувийн компани ашгийн зорилгоор төслийг үргэлжлүүлэхээр болж тусгайлан бэлтгэсэн нисэх зурвас шаардлагагүй, түүнчлэн ихэнх гадаргуу дээр газардаж чадах бөгөөд усан дээр ч зорчигчдоо буулгах боломжтой хөлгийг дахин загварчилжээ.
Хэдийгээр дэлхийн хамгийн аварга нисэх хөлөг боловч дээд тал нь 48 зорчигч, 10 тонн ачаа тээвэрлэж чадна. Харин цагт 80 зангилаа буюу 148 км хурдтайгаар таван өдрийн турш тасралтгүй нисэх чадалтай аж.
Компани 2021 он гэхэд эхний арван хөлгийг үйлдвэрээс гаргахаар зорьж байгаа юм.